ТАМСАГБУЛАГ, ЦАГААН ЭЛСНИЙ ОРДЫН ГАЗРЫН ТОСОНД АГУУЛАГДАХ МИКРОЭЛЕМЕНТИЙГ ИНДУКЦИЙН ХОЛБООТ ПЛАЗМТ ОПТИК ЭМИССИЙН СПЕКТРОМЕТРИЙН АРГААР СУДЛАХ НЬ

Authors

  • Ж. Сайнбаяр МУИС, Химийн факультет
  • A. Сайнбаяр МУИС, Химийн факультет
  • Г. Сүхдорж МУИС, Химийн факультет
  • Д. Монхообор МУИС, Химийн факультет

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v0i1.61

Abstract

Тамсагбулаг, Цагаан Элсний ордын газрын тосонд агуулагдах  микроэлементийн агуулгыг Индукцийн холбоот плазмт оптик эмиссийн  спектрометр (ИХПОЭС)-ийн аргаар судалж 30 гаруй микроэлементийг 0.001- 35.8 саяны хэсэг (с.х.) агуулгатайгаар илрүүлсэн бєгєєд тэдгээрийн дотор  иттри, лантан, сканди, кадми, берилли, инди зэрэг ховор элементүүд 0.03- 3.07 с.х. хэмжээтэйгээр агуулагдаж байгааг тогтоов. Газрын тосонд агуулагдах  ванадий:никель (V:Ni)-ийн харьцаа Тамсагбулаг, Цагаан Элсний ордын хувьд  0.09-0.50 байгаа нь мезозойн болон гуравдагч үеийн насжилттай чулуулагт  агуулагдах газрын тос байж болох юм.

Be, Bi, Cd, Mo, Ni, W, Zn зэрэг элементүүд Тамсагбулагийн ордын газрын  тосонд их, Al, Ca, Co, Fe, In, Mg, Mn, Na, Si, Sr, V, Sn зэрэг элементүүд нь  Цагаан Элсний ордын газрын тосонд их хэмжээтэй агуулагдаж байна. Єєрєєр  хэлбэл газрын тосны нягт, хүхрийн агуулга ихсэхэд Al, Ca, Co, Fe, In, Mg, Mn,  Na, Si, Sr, V, Sn зэрэг элементүүдийн агуулга ихэсдэг зүй тогтол ажиглагдаж  байна.

Түлхүүр үг: Газрын тос, микроэлемент, Индукцийн холбоот плазмт оптик  эмиссийн спектрометри (ИХПОЭС-ийн арга), мезозой, палеозой, гуравдагч  үеийн насжилт.

DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v0i1.61

Proceedings of the Mongolian Academy of Sciences 2010 No.1 pp.3-17

Downloads

Download data is not yet available.
Abstract
2422
PDF
2108

Downloads

Published

2011-03-21

How to Cite

Сайнбаяр, Ж., Сайнбаяр A., Сүхдорж, Г., & Монхообор, Д. (2011). ТАМСАГБУЛАГ, ЦАГААН ЭЛСНИЙ ОРДЫН ГАЗРЫН ТОСОНД АГУУЛАГДАХ МИКРОЭЛЕМЕНТИЙГ ИНДУКЦИЙН ХОЛБООТ ПЛАЗМТ ОПТИК ЭМИССИЙН СПЕКТРОМЕТРИЙН АРГААР СУДЛАХ НЬ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 50(1), 72–79. https://doi.org/10.5564/pmas.v0i1.61

Issue

Section

Articles