САМРЫН ЯСНЫ ПИРОЛИЗЫН СУДАЛГАА

Authors

  • Б. Пүрэвсүрэн ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн
  • Я. Даваажав ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн
  • С. Батбилэг ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн
  • Ч. Ганзори МУИС

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v52i2.359

Keywords:

самрын яс, идэвхжүүлсэн нүүрс, нүх сүвэрхэг бүтэц, давирхай, шатдаг хий

Abstract

Манай орны Хангай, Хэнтийн уулын аглаг ойд ургадаг хуш модны самар нь хүнсний чухал бүтээгдэхүүн мөн хүнсний сайн чанарын тос гарган авч хэрэглэдэг. Хүмүүс жил бүр их хэмжээгээр түүж хүнсэнд хэрэглэхээс гадна нууцаар гадаад руу ихээр гаргадаг эх орны үнэт баялаг билээ. Хүмүүс самрыг ихээр цөмж ясыг нь тааралдсан газраа хаяж гудамж талбай, байгаль орчноо ихээр бохирдуулдаг.
Сүүлийн жилүүдэд бидний судалгааны ажлын нэг үндсэн чиглэл болох органик түүхий эдүүдийн пиролизын судалгаа [1]-ны хүрээнд байгалийн үндсэн органик түүхий эд болох төрөл бүрийн нүүрс [2-6], занар [7-13], амьтны гаралтай цэвэр органик түүхий эд сүүний ээдэмцэр [14-23], зарим нэг хаягдал органик түүхий эдүүд болох малын яс [24-28], модны үртэс [28], нэг удаагийн хэрэглэсэн тариур[29]-ууд зэрэг түүхий эдүүдийн пиролизын туршилтуудыг хийж гарган авсан хатуу,шингэн ба хийн бүтээгдэхүүнүүдийн гарц хэмжээг тогтоож тэдгээрийн техникийн шинж чанар, химийн бүрэлдэхүүн ба хэрэглээний чиглэлийг тогтоох ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.
Иймд цөмөөд хаясан самрын яс нь органик хатуу хог хаягдал учраас түүнийг пиролзын болон хагас коксжуулалтын аргаар боловсруулж нүүрсжсэн хатуу бүтээгдэхүүн буюу хагас кокс, нефть төстэй шингэн давирхай ба шатдаг хий гарган авч болно гэж үзээд дээр дурьдсан судалгааны чиглэлд хамруулан судлахаар шийдвэрлэсэн юм. Хэрвээ хаягдал самрын ясыг ямар нэг аргаар цуглуулж чадвал энэ аргаар боловсруулж хэрэгтэй бүтээгдэхүүн болгон ашиглаж болно тухайлбал нүүрсжсэн хатуу үлдэгдэл нь нүх сүвэрхэг бүтэцтэй учир цаашид усны хэт халсан уураар нэмэлт боловсруулалт хийж нүх сүвэрхэг чанарыг нь нэмэгдүүлэн сайн чанарын шингээгч ба шүүгч материал болгон ашиглах бүрэн боложтойгоос гадна нэгэн төрлийн утаагүй шахмал түлш байдлаар ч ашиглаж болно.Самрын ясны пиролизоор үүссэн шингэн давирхай нь найрлагандаа олон янзын органик бодисуудыг агуулсан химийн үйлдвэрийн түүхий эд бөгөөд түүнээс шатахуун тослох материал ч гарган авах боломжтой ба хийг нь шатдаг хий болгон ашиглаж болно. Иймд самрын ясны пиролизын судалгааг хийж хатуу, шингэн ба хийн бүтээгдэхүүнүүдийн гарцыг нарийвчлан тогтоож нүүрсжсэн хатуу үлдэгдлийн нүх сүвэрхэг чанарыг судлах зорилтыг энэхүү ажлаараа давшүүлэн тавьж ажиллав.

Түлхүүр үг самрын яс, идэвхжүүлсэн нүүрс, нүх сүвэрхэг бүтэц, давирхай, шатдаг хий

INVESTIGATION ON PYROLYSIS OF WASTE OF CEDAR SHELL

Abstract: The waste of cedar shell was the object of pyrolysis experiments. The technical characteristics of waste of cedar shell have been determined for first time and compared with technical characteristics of other organic raw materials such as coal, oil shall, casein, animal bone and plastic waste. Have been determined an optimal condition for pyrolysis of waste of cedar shell (heating temperature-500°C, heating rate-20°.C/min, time of pyrolysis-80 min.) and determined the yields of pyrolysis products including hard residue, tar, pyrolysis water and gases. The porosity structure of hard residue determined by the SEM analysis.

DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v52i2.359

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol.52(2) 2012 p.45-52

Downloads

Download data is not yet available.
Abstract
2661
PDF
2536

Downloads

Published

2014-12-14

How to Cite

Пүрэвсүрэн, Б., Даваажав, Я., Батбилэг, С., & Ганзори, Ч. (2014). САМРЫН ЯСНЫ ПИРОЛИЗЫН СУДАЛГАА. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 52(2), 52–45. https://doi.org/10.5564/pmas.v52i2.359

Issue

Section

Articles