МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР-CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

Authors

  • Д. Бямбасүх ШУА, Ботаникийн хүрээлэн, Ургамлын бичил үржүүлгийн лаборатори

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v52i2.356

Keywords:

Caryopteris mongolica Bge., Мурашиге, Скүүгийн(МС) тэжээлт орчин, Гиббереллиний хүчил, Бензиламинопурин, Кинетин, Индол-3-цууны хүчил, α-Нафталин цууны хүчил, эксплант

Abstract

Caryopteris mongolica Bge. буюу Монгол Догарын үрийг ариутгаад гиббереллиний хүчил(ГХ) 0.5мг/л, 1мг/л, 2мг/л тус тус агуулсан болон дан МС(хяналт) тэжээлт орчин дээр соёолуулсан. ГХ 2мг/л агуулсан хувилбар нь хяналттай харьцуулахад 20 хувиар үрийн соёололтыг нэмэгдүүлсэн. 28 хоногтой цухуйцаас хажуугийн нахиа бүхий ишний үе болон үрийн талын хэсгийг эксплант болгон сонгон авч Бензиламинопурин(БАП) 1мг/л, БАП 2мг/л ба Индол-3-цууны хүчил(ИЦХ) 0.3 мг/л, БАП 3мг/л концентрациар тус тус агуулсан, мөн Кинетин(КИН) 1мг/л, КИН 2мг/л ба α-нафталин цууны хүчил(НЦХ) 0.3мг/л, КИН 3мг/л ба НЦХ 0.4мг/л харьцаагаар тус тус агуулсан МС үндсэн тэжээлт орчинд өсгөвөрлөсөн. 21 хоногийн дараа найлзуур ургаж, нахиа олширсон байсан учир хэмжилт авч, 28 хоногийн дараа субкультур хийсэн. Нахиа үүсгэхэд хамгийн тохиромжтой орчны хувилбараар үрийн талын эксплант дээр 3 мг/л БАП, харин нахиа бүхий ишний үеийн эксплант дээр КИН=3мг/л, НЦХ=0.4мг/л өсөлтийн бодис агуулсан МС тэжээлт орчин байв. Үүссэн найлзууруудаа ямар нэг өсөлтийн бодис агуулаагүй ½ МС тэжээлт орчинд өсгөвөрлөхөд 7-10 хоногийн дараа үндэс үүсч эхэлж байсан бөгөөд 21-28 хоногт 95% нь үндэслэж байв.

IN VITRO PROPAGATION THE MONGOLIAN ENDEMIC PLANT CARYOPTERIS MONGOLICA BGE.

Caryopteris mongolica Bge. is rare and endemic plant of Mongolia, which used in traditional medicine of various diseases. We have initiated in vitro propagation the Caryopteris mongolica Bge. from seeds. Seeds were surface sterilized by immersing in 70% ethanol for 90 sec, 10% hydro peroxide for 10 minutes and 5% sodium hypochlorite for 20 minutes. Finally, rinsed with sterile distilled water for 4 times. Sterilized seeds were germinated on MS medium supplemented with 0.5, 1, 2 mg/l gibberillic acid, respectively. Nodal segment and cotyledon explants from 4 weeks old seedling were cultured on the MS basal medium supplemented with benzylaminopurine(BAP) 1 mg/l, BAP 2 mg/l and Indole acetic acid(IAA) 0.3 mg/l, BAP 3 mg/l, Kinetin(KIN) 1 mg/l, KIN 2 mg/l and Naphthalene acetic acid(NAA) 0.3 mg/l, KIN 3 mg/l and NAA 0.4 mg/l concentrations, respectively. After 3 weeks, measured of shoot height and bud number and 4 weeks later subcultured in a same medium. High frequency multiple buds were formed on MS medium supplemented with BAP 3mg/l, from cotyledon explants, but KIN 3 mg/l and NAA 0.4 mg/l was best version of nodal segment explants. All shoots were cultured in the ½ MS basal without any growth regulators for induction of root. After 7-10 days, initiation of root form and 21-28 days later 95% of cultured shoots were rooted.

Key words: Caryopteris mongolica Bge., MS basal medium, Gibberillic acid, Benzylaminopurine, Kinetin, Indole-3-acetic acid, α-Naphthalene acetic acid, explants.

DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v52i2.356

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol.52(2) 2012 p.23-28

Downloads

Download data is not yet available.
Abstract
2126
PDF
2498

Downloads

Published

2014-12-14

How to Cite

Бямбасүх, Д. (2014). МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР-CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 52(2), 23–28. https://doi.org/10.5564/pmas.v52i2.356

Issue

Section

Articles