ДАРХАДЫН ХОТГОРЫН ХУРДАС ХУРИМТЛАЛЫН ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ОНЦЛОГИЙГ БИОГЕОХИМИЙН СУДАЛГААНЫ АРГААР ТОДОРХОЙЛОХ НЬ

Authors

  • Ц. Оюунчимэг ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, цахим шуудан
  • С. Кривоногов Оросын ШУА-ийн СС-ийн Геологи, минералогийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v52i2.354

Keywords:

Дархадын хотгор, Доод нуур, органик нүүрстөрөгч ба азотын нийлбэр агуулга, уур амсьгал, байгаль орчны өөрчлөлт

Abstract

Монгол орон нь Ази тивийн муссоны тогтолцооны хойд зах, өрнөдөөс Атлантын агаарын их урсгал зонхилдог Сибирийн эх газрын уур амьсгалын өмнөд зах нийлсэн завсарын бүсд оршдог газар зүйн онцлогтой. Мөн тектоникийн идэвхижил ихтэй Умард Монголын бүс нутаг Дархадын хотгорт мөстлөгийн ул мөр харьцангуй элбэг тохиолдох тул эртний уур амьсгал, байгаль орчны өөрчлөлт, тэдгээрийг сэргээн тодруулах судалгааны ажилд зайлшгүй судлах шаардлагатай объектийн тоонд орно.
Дархадын хотгор нь Байгалийн рифтийн бүсийн баруун өмнөд хэсэгт далайн түвшнээс 1538 м өндөрт оршино. Дархадын хотгорын хэмжээнд одоогоос 100000-95000 жилийн өмнө явагдсан мөстлөгийн хамгийн их түрэлттэй холбоотойгоор мөсөн даланд боогдсон томоохон хэмжээний нуур оршиж байсан нь тогтоогдсон (Дорофеюк ба бусад 1998) бөгөөд хожуу плейстоцены төгсгөл үеэс эхлэн нуурын ус татарч улмаар өөр хоорондоо холбоотой хэд хэдэн нуур үлдсэн нь одоогийн Доод (Доод цагаан) нуур юм. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд Доод нуурын хурдасын литологийн тогтоц болон зарим цөмрөгийн биогеохимийн судалгааны дүнг үндэслэн хурдасын органик бодисын агууламж, тархалтын зүй тогтол, тэдгээрийн эх үүсвэр зэргийг тогтоож улмаар Дархадын хотгорын сүүлийн 14400 жилийн (урьдчилсан байдлаар) уур амьсгал, байгаль орчны өөрчлөлт, тэдгээрээс үүдэлтэй нуурын усны түвшний хэлбэлзэлийг тогтоох оролдлого хийлээ.
Судалгааны материал болох 3 өрмийн цөмрөгийг 2005 онд Монгол-Оросын хамтарсан экспедицийн хүрээнд авсан. Эдгээр цөмрөгийн органик нүүрстөрөгч (TOC) ба азотын нийлбэр (TN) агуулга, нийлбэр хүхрийн (TS) агуулгыг Elemental Analyzer CHNS-O багажаар (KORDI) тодорхойлсон. Үүнээс Core-1 өрмийн цөмрөгийн хэд хэдэн интервал дээр үнэмлэхүй нас тодорхойлогдсоноор түүнийг судалгааны голлох материал болгосон. Дээжин дэх органик нүүрстөрөгч болон нийлбэр азотын агуулга нилээд хэлбэлзэлтэй TOC 1.32% -6.59% ба TN 0.139% - 0.512% хооронд байна. Ялангуяа цөмрөгийн дээд талын 300 см-н хурдасд TOC ба TN агуулга харьцангуй өндөр байгаа нь Голоцен буюу одоогоос 10000 жилийн өмнө уур амьсгал дулаан байсныг гэрчилж, харин цөмрөгийн доод хэсгийн 300 см-т тэдгээрийн агуулга буурсаныг тухайн цаг үед хурдас хуримтлалын хоёр өөр орчин нөхцөл байсныг тодорхойлж байна.

DOI

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol.52(2) 2012 p.5-14

Downloads

Download data is not yet available.
Abstract
2378
PDF
2753

Downloads

Published

2014-12-14

How to Cite

Оюунчимэг, Ц., & Кривоногов, С. (2014). ДАРХАДЫН ХОТГОРЫН ХУРДАС ХУРИМТЛАЛЫН ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ОНЦЛОГИЙГ БИОГЕОХИМИЙН СУДАЛГААНЫ АРГААР ТОДОРХОЙЛОХ НЬ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 52(2), 5–14. https://doi.org/10.5564/pmas.v52i2.354

Issue

Section

Articles