Applying Frame Analysis to the Classification of the Speech Act of Gratitude
Keywords:
Pragmatics, cognition, propositional content of an utterance, politeness system, slotAbstract
A speech act is the smallest unit of discourse, or the verbal interaction between a speaker and a listener, aimed at achieving a specific perlocutionary goal of the speaker by creating discourse meaning in the process of communication. An utterance is studied in the theory of speech acts, which is the most important component of pragmatic linguistics, and is classified into informing, giving a command, making a commitment, expressing an emotion, and declaring, taking into account the illocutionary goal, the psychological state of the speaker, the direction of correspondence between the semantic specificity of the proposition of a speech act and reality, and the relationship between the utterance and social institutions. An act of gratitude is a form of expressive act that aims to express the speaker’s reaction to a specific situation or psychological state. Recently, the method of frame analysis has been widely used in linguistic research. A frame is a comprehensive information or knowledge system about a specific event in a person’s life. The frame consists of slots with their own characteristics, depending on the psychological characteristics of the interlocutors and the conditions of communication, and their number is equal to the number of elements that make up the event. The frame method allows you to determine the characteristics of performing various speech acts depending on the prerequisites for the implementation of the speech act, thereby facilitating the study of language units from a paradigmatic and syntagmatic perspective. The concept of “gratitude”, which is the main object of our research, is a socio-cultural phenomenon that reflects the mentality and unique culture of a given nation, and in this article we aim to consider the speech act of gratitude from a frame semantics point of view. Specifically, based on the cognitive model proposed by the Russian linguist A.G.Berdnikova, we conducted our research using methods such as observation, analysis and synthesis, interpretation, and comparison in order to identify the frame-and-slot structure of the speech act of gratitude in Russian and Mongolian. By studying approximately 1,000 utterances conveying meaning of gratitude, selected from classical literary works written in the two languages, we have found that although there are a number of similarities in the ways gratitude is expressed, there are also differences connected to the social and cultural characteristics of the respective countries.
Талархах үйлийг ангилахад фреймийн анализын аргыг ашиглах нь
Хураангуй: Хэлэх үйл бол дискурсийн хамгийн бага нэгж буюу харилцааны үйл явцад дискурсийн утга бүтээх замаар яригчийн тодорхой перлокутив зорилгыг хангахад чиглэгдсэн яригч, сонсогч хоёрын хоорондын хэлэхүйн харилцан үйлдэл юм. Хэлэх үйлийг прагматик хэл шинжлэлийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох хэлэх үйлийн онолд судалдаг бөгөөд иллокутив зорилго, яригчийн сэтгэл зүйн байдал, хэлэх үйлийн пропозицын утгын онцлог, бодит байдал хоёрын нийцлийн чиглэл, хэлэх үйл, нийгмийн институт хоёрын хоорондын холбоо зэргийг нь харгалзан мэдээлэх, захирах хүсэх, үүрэг амлалт авах, сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлэх, зарлан тунхаглах гэж ангилдаг. Талархах үйл нь яригчийн тодорхой нөхцөл байдалд үзүүлэх хариу үйлдэл буюу сэтгэл зүйн байдлыг илэрхийлэх зорилготой экспрессив үйлийн нэг хэлбэр юм. Сүүлийн үед хэл шинжлэлийн судалгааны ажилд фреймийн анализын арга өргөн хэрэглэгдэж байна. Хүний амьдралд тохиолдсон тодорхой үйл явдлын талаарх цогц мэдээлэл буюу мэдлэгийн тогтолцоог фрейм гэдэг. Фрейм нь харилцагчдын сэтгэл зүйн онцлог болон харилцааны нөхцөлөөс хамаарсан тус тусын онцлог шинж бүхий слотуудаас тогтох бөгөөд тэдгээрийн тоо нь тухайн үйл явдлыг бүрдүүлж буй элементүүдийн тоотой адил байна. Фреймийн арга нь хэлэх үйлийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлөөс хамааран янз бүрийн хэлэх үйлийг үйлдэх онцлогийг тогтоох боломжийг олгодог бөгөөд ингэснээрээ хэлний нэгжүүдийг парадигматик болон синтагматик үүднээс судлахад тус дөхөм болдог. Бидний судалгааны ажлын гол объект болох “талархал” хэмээх концепт нь тухайн улс үндэстний сэтгэлгээ (менталитет), өвөрмөц соёлыг тусгасан нийгэм-соёлын үзэгдэл бөгөөд бид энэхүү өгүүлэлдээ талархах үйлийг фреймийн онолын байр сууриас авч үзсэн юм. Тухайлбал, Оросын хэл шинжлэлч А.Г.Бердниковагийн санал болгосон талархах үйлийн когнитив загварт тулгуурлан орос, монгол хэлний талархах үйлийн фрейм, слотын бүтцийг илрүүлэн гаргах зорилгоор ажиглалт, анализ ба синтез, тайлбарлах, зэрэгцүүлэх аргуудыг ашиглан уг судалгааныхаа ажлыг хийлээ. Ийнхүү хоёр хэлний талархах үйлийг дээрх хэлээр бичигдсэн сонгодог уран зохиолоос түүвэрлэн авсан талархах утга бүхий 1000 орчим жишээн дээр зэрэгцүүлэн судалж үзэхэд адил төстэй зүйл нэлээд байгаа боловч тухайн орнуудын нийгэм, соёлын онцлогтой холбоотой ялгаатай зүйл ч бас байгаа нь тогтоогдсон болно.
Түлхүүр үгс: Прагматик хэл шинжлэл, танихуй, өгүүлэмжийн пропозицын агуулга, эелдгийн ай, слот, сценар
0
References
Айвазова, В. (2011). Когнитивное исследование фрейма-сценария «благодарность» в различных видах англоязычного и немецкоязычного дискурса. Сургут.
Бердникова, А. (2000). Концепт «Благодарность» в русской языковой картине мира. Новосибирск: Изд-во НГПУ.
Бямба, Ж. (1971). Энэрэлгүй хорвоо. Улаанбаатар.
Бямба, Ж. (1983). Үнэний хорвоо. Улаанбаатар.
Желтухина, М. (2003). Тропологическая суггестивность массмедиального дискурса. Волгоград: Изд-во ВФ МУПК.
Лодойдамба, Ч. (1971). Тунгалаг Тамир. Улаанбаатар.
Нямбуу, Х., & Арьяасүрэн, Ч. (1990). Монгол ёс заншлын бага тайлбар толь. Улаанбаатар : Улсын хэвлэлийн газар.
Остин, Д. Л. (1986). Слово как действие. In Б. Ю. Городецкий (Ed.), Новое в зарубежной лингвистике (А. А. Медникова, Trans., Vol. 17, pp. 22-129). Москва, Россия: Прогресс.
Розенгантен, М. Ю. (1974). Страницы из жизни хирурга. Москва.
Рудаков, А. (2002). Когнитология и когнитивная лингвистика. Воронеж.
Рыбаков, А. Н. (1980). Приключения Кроша. Москва: Детская литература.
Сампилдэндэв, Х. (1999). Монгол хуримын яруу найргийн төрөл зүйл. Улаанбаатар.
Толстой, Л. (1979). Альберт. Москва.
Толстой, Л. (1984). Война и мир. Москва.
Толстой, Л. (2007). Хозяин и работник. Москва: Эксмо.
Толстой, Л. (2008). Анна Каренина. Москва.
Төмөрхуяг, Б. (2011). Улс төрийн дискурс дэх метафорыг когнитив хэл шинжлэлийн үүднээс судалсан нь: монгол, орос, англи хэлний жишээн дээр. Улаанбаатар.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2026 Altantuya Luvsandorj

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Copyright on any research article in the Journal of Otgontenger is retained by the author(s).
The authors grant the Journal of Otgontenger license to publish the article and identify itself as the original publisher.
![]()
Articles in the Journal of Otgontenger are Open Access articles published under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License - CC BY NC.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.