Participation of Imprisoned Citizens in Elections and Its Implementation
Keywords:
Democracy, state, human rights, prisoner, election, participation, crimeAbstract
The ideological foundation of Mongolia's Constitution fully expresses our country's development, social goals, and objectives. These goals and objectives essentially lie in establishing the vital value of human rights in society through properly regulating the relationship between citizens and the state.
Therefore, ensuring equal participation and seeking opportunities for people in all sectors and relations of society is necessary, and this is what the state must do first and foremost. However, essential necessity and justification are the main factors in establishing limitations on human rights.
Yet, due to our narrow understanding and traditional attitudes when viewing many sectors of social relations, numerous conditions giving rise to human rights violations continue to form and exist. The purpose of this paper is directed at introducing to readers and providing information about issues and causes we have overlooked, by making conclusions based on the ideological foundation of the Constitution regarding these conditions and determining solutions. Claude is AI and can make mistakes. Please double-check responses.
This concerns the issue of imprisonment procedures and the right to vote and be elected. People serving prison sentences do not have the right to participate in elections, which is explained as being related to having committed a crime. However, having committed a crime cannot be a complete and sufficient reason to restrict this right, and even though one type of crime specified in the criminal code was committed, depending on the chosen sanction to be imposed, one person may be sentenced to a fine while another is sentenced to imprisonment.
Therefore, the reason of having committed a crime cannot be a direct basis or reason for restricting the right to participate in governing the state, the right to vote and be elected. I developed this paper based on legal scientific research methodology with the aim of explaining this reasoning and expressing the researcher's position.
To achieve the purpose of the paper, I used dialectical and general methods of legal science. In doing so, based on the observational method, I hypothesized about violations of the right to participate in elections for people serving prison sentences, and employed dialectical methods to prove this hypothesis. Specifically, I analyzed and examined the ideological foundation of the Constitution using analytical methods and identified the features contained within it. Through a systematic approach, I assessed and explained the ideological foundation of the Constitution, democratic elections, and the nature of imprisonment.
Finally, using logical methods, I arrived at the following conclusions and hypotheses: The fundamental rights and freedoms of citizens under Mongolia's Constitution apply to all people, and the only grounds for restricting them are national and public security and public order.
Nevertheless, the legal instruments that have restricted the rights of people serving prison sentences may be traditional attitudes, and I concluded that the electoral laws' exclusion of the right of people serving prison sentences to participate in elections conflicts with the content and ideological foundation of the Constitution.
Хорих ял эдэлж байгаа иргэдийн сонгуульд оролцох, түүний хэрэгжилт
Хураангуй: Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал бол манай улсын хөгжил, нийгмийн зорилго, зорилтыг бүрэн илэрхийлдэг билээ. Энэхүү зорилго зорилт нь мөн чанартаа иргэн ба төрийн харилцааг оновчтой зохицуулах хэлбэрээр хүний эрх хэмээх амин чухал үнэт зүйлийг нийгэмд хэвшүүлэхэд оршиж байна.
Тэгвэл нийгмийн бүхий л салбар, харилцаанд хүмүүсийн оролцоог тэгш хангах, боломжийг эрэлхийлэх учиртай ба энэ бол төрийн нэн тэргүүнд хийж, гүйцэтгэх зүйл мөн. Гэхдээ зайлшгүй шаардлага, үндэслэл л хүний эрхийн хязгаарлалтыг тогтоох гол хүчин зүйл байдаг.
Гэтэл нийгмийн харилцааны олон салбарыг харах бидний өрөөсгөл ойлголт, уламжлалт хандлагуудтай холбоотойгоор хүний эрхийн зөрчил үүсэх олон нөхцөл бүрэлдэн тогтоод байна. Харин эдгээр нөхцөл байдалд Үндсэн хуулийн үзэл баримтлалд суурилсан дүгнэлт хийж, шийдлийг тодорхойлох замаар бидний үл анзаарч ирсэн асуудал, шалтгааныг уншигчдад таниулах, мэдээлэл өгөхөд илтгэлийн зорилго чиглэж байна.
Энэ бол хорих ял эдлүүлэх ажиллагаа ба сонгох, сонгогдох эрхийн асуудал юм. Хорих ял эдэлж байгаа иргэд сонгуульд оролцох эрхгүй бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой гэж тайлбарладаг. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн байх нь уг эрхийг хязгаарлах бүрэн дүүрэн шалтгаан болж чадахгүй ба эрүүгийн хуульд заасан нэг төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэдий ч түүнд хүлээлгэх сонгох санкцаас хамааран нэг хүн нь торгох ял шийтгүүлсэн бол нөгөө нь хорих ялаар шийтгүүлж байна.
Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн гэдэг шалтгаан бол иргэний төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах шууд үндэслэл, шалтгаан болж чадахгүй байна.
Үүний шалтгааныг тайлбарлах, судлаачийн байр суурийг илэрхийлэх зорилгоор хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүйд суурилан илтгэлийг боловсрууллаа.
Илтгэлийн зорилгод хүрэхийн тулд хууль зүйн шинжлэх ухааны диалектик, ерөнхий аргуудыг ашигласан.
Ингэхдээ ажиглалтын аргад суурилан хорих ял эдэлж байгаа иргэдийн сонгуульд оролцох эрхийн зөрчлийг таамагласан ба таамаглалаа нотлох үүднээс диалектикийн аргуудыг хэрэглэсэн. Тухайлбал үндсэн хуулийн үзэл баримтлалыг анализын аргаар задлан шинжилж түүнд агуулагдах шинжүүдийг тодорхойлсон. Системт хандлагыг аргаар үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилсан сонгууль, хорих ялын мөн чанарыг дүгнэн тайлбарласан.
Эцэст нь логикийн аргуудыг ашиглан дараах дүгнэлт, таамаглалд хүрлээ. Үүнд: Монгол Улсын үндсэн хуулиар иргэний үндсэн эрх, эрх чөлөө нь бүх ард түмэнд хамаарах ба түүнийг хязгаарлах үндэслэл бол гагцхүү үндэсний болон хүн амын аюулгүй байдал, нийгмийн дэг журам байдаг.
Гэсэн хэдий ч хорих ял эдэлж байгаа иргэдийн эрхийг хязгаарласан эрх зүйн арга хэрэгслүүд нь уламжлалт хандлага байж болох ба сонгуулийн тухай хуулиудаар хорих ял эдэлж байгаа иргэдийн сонгуульд оролцох эрхийг хасаж байгаа нь үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалтай зөрчилдөж байгааг дүгнэсэн.
Түлхүүр үгс: Ардчилал, төр, хүний эрх, хоригдол, сонгууль, оролцоо, гэмт хэрэг.
0
References
Чимид, Б. (2017). Үндсэн хуулийн үзэл баримтлал. Улаанбаатар хот.
Чимид, Б. (2025). Сонгуульд суралцахуй. Улаанбаатар: Чимид сан.
Залуу судлаачдыг дэмжих сан. (2025). Хүний эрхийн нэр томьёонд системийн инженерчлэлийн аргаар тодорхойлолт боловсруулах нь. Улаанбаатар: Соёмбо принтинг.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс. (2019). Хүний эрхийн олон улсын билл. Улаанбаатар.
Лүндэндорж, Н. (2024). Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар. Улаанбаатар: Адмон принт.
Мөнхсайхан, О. (2022). Үндсэн хуулийн хяналт ба тайлбар (Үндсэн эрх). Улаанбаатар.
УИХ-ын Тамгын газар. (1992). Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл.
УИХ-ын Тамгын газар. (2017). Төрийн албаны тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл.
УИХ-ын Тамгын газар. (2017). Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл.
УИХ-ын Тамгын газар. (2019). Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл.
УИХ-ын Тамгын газар. (2021). Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл.
УИХ-ын Тамгын газар. (2020). Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл.
Өнөболд, Э. (2021). Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүсэл, хөгжлийн түүхэн товчоон. Улаанбаатар: Адмон принт.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2026 Unubold Erdenetsogt

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Copyright on any research article in the Journal of Otgontenger is retained by the author(s).
The authors grant the Journal of Otgontenger license to publish the article and identify itself as the original publisher.
![]()
Articles in the Journal of Otgontenger are Open Access articles published under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License - CC BY NC.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.