УЛААН ХАЛЬСТ САРМИС (ALLIUM SATIVUM L.)-ЫГ МЕРИСТЕМИЙН ӨСГӨВРИЙН АРГААР ГАРГАН АВСАН ДҮН
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v20i01.786Keywords:
Улаан хальст сармис, in vitro, бичил ургамалAbstract
Завхан аймгийн Улиастайд 300 гаруй жилийн өмнөөс тариалж ирсэн нутгийн ховордсон ургамал болох “Улаан хальст сармис” нь хүнсний төдийгүй эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын зорилго нь in vitro орчинд меристемийн эдийн өсгөврийн аргаар улаан хальст сармис (Allium sativum L.) –ны вирусын халдваргүй, бичил ургамал гаргах юм. Улаан хальст сармисны меристемийн ургалт in vitro орчинд 95% байсан. Меристемийн өсгөврийг кинетин 0.05 мг/л, нафталин цууны хүчил 0.15 мг/л өсөлтийн бодисын агууламжтай тэжээлт орчинд өсгөвөрлөх нь булцуу үүсэлтэнд тохиромжтой байсан ба сахарозын илүүдэлтэй тэжээлт орчинд булцууны өсөлт эрчимжиж байлаа. Улаан хальст сармисны меристемийг 1 мг/л концентрацитай нафталин цууны хүчилтэй тэжээлийн орчинд үндэслүүлэн хяналттай харьцуулахад үндэсний урт 2 дахин урт байгаа нь тохиромжтой нөхцөлд их хэмжээний булцуу гарган авах боломж бүрдэж байна.Downloads
1621
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.