ЦАРГАСНЫ ДАВСАНД ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРЫГ МОРФОЛОГИ, ФИЗИОЛОГИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТОГТООСОН ДҮН

Authors

  • Адъяасүрэн М Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС
  • Ууганзаяа М Мал Аж Ахуй Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
  • Алтанцэцэг Х Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС
  • Энхчимэг В Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.784

Keywords:

давсны стресс, царгас, морфологи, физиологийн үзүүлэлт,

Abstract

Царгас нь тэжээллэг чанар өндөртэй, өвсний ургац сайтай, ган, хүйтэнд тэсвэртэй уургийн агууламжаараа хамгийн өндөр малын тэжээлийн олон наст ургамал. Ургамлын ургалтанд нөлөөлдөг абиотик стрессийн нэг нь хөрсний давсжилт юм. Дэлхийн дулаарал нэмэгдэж байгаатай холбоотойгоор усалгаатай нөхцөлд царгас тариалах шаардлагатай болж байгаа нь хөрсний давсжилтыг ихэсгэсээр байна. Монгол орны нөхцөлд таримлаар ургадаг “Бургалтай” сорт-Medicago varia Marthz, Монгол оронд нутагшсан Өвөрмонголын “Нутаг Бэлчээр -2” сорт - Medicago varia Martyn, “Бургалтай” сортын эцэг, эх болох ОХУ-ын хөх царгас - Medicago sativa, нутгийн шар царгас - Medicago falcata-ийн давсанд тэсвэрлэх чадварыг лабораторийн нөхцөлд харьцуулан судлав. Давсны ялгаатай (0, 50, 100 ба 200 мМ) концентрацтай бүхий уусмалаар үйлчлүүлсэн үрийн соёололтыг 8 дахь хоногт, морфологи, физиологийн зарим үзүүлэлтүүдийг 14 дэхь хоногт хэмжив. Судалгааны дүнгээр үрийн соёололт, хуурай жингийн индекс, хлорофиллын агууламж, үндэсний урт, жингээрээ M.sativa болон М.falcata нь давсанд тэсвэртэй болохыг харуулав. Харин ус шингээх эрчим, ишний урт, жингээрээ Нутаг Бэлчээр-2 сорт нь бусад царгасаас илүү байна. Туршилтын дүнгээс үзэхэд Бургалтай сорт нь давсанд тэсвэргүй болохыг тогтоов.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1875
PDF
2565

Downloads

Published

2017-06-19

How to Cite

М, А., М, У., Х, А., & В, Э. (2017). ЦАРГАСНЫ ДАВСАНД ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРЫГ МОРФОЛОГИ, ФИЗИОЛОГИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТОГТООСОН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 101–109. https://doi.org/10.5564/mjas.v20i01.784

Issue

Section

Articles