ИХ ТАВАН САЛАА (PLANTAGO MAJOR L.) УРГАМЛЫН ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ИДЭВХИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v20i01.785Keywords:
Plantago major L, этилийн спиртэн ханд, хорт хавдрын эсрэг идэвхи, B16F10 хархны арьсны хорт хавдрын эс, RAW264.7 хулганы макрофаг эс, in vitro туршилтAbstract
Их таван салаа (Plantago major L.) нь Азийн ихэнх оронд элбэг тархан ургадаг эмийн ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд шарх, ханиад томуу, хорт хавдар болон үрэвслийг анагаах зориулалтаар хэрэглэгддэг. Энэхүү судалгаанд Plantago major (PME) -ийн этилийн спиртэн хандаар хархны арьсны хорт хавдрын B16F10 эсэд үйлчлүүлэн түүний хорт хавдрын эсийн ургалтыг дарангуйлах идэвхийг тодорхойлох болон үрэвслийн эсрэг үйлчилэлийг RAW264.7 хулганы макрофаг шугаман эсийг ашиглан in vitro нөхцөлд судлан тогтоох зорилго тавьсан болно. RAW264.7 хулганы макрофаг шугаман эсийг липополисахарид (LPS) -аар үйлчлүүлсэн болон үйлчлээгүй 2 хувилбарт PМE- хандыг (0, 50, 100, 200, 400 мкг/мл) концентрацийн хувилбартайгаар тус тус эсэд үйлчлүүлж үрэвслийн эсрэг идэвхийг тодорхойлов. Мөн хорт хавдрын эсрэг идэвхийг тогтоохын тулд PМE хандыг концентрацийн 4 хувилбартайгаар (0, 0.6, 1.2, 2.5, 5 мкг/мл) хархны арьсны хорт хавдрын B16F10 эсэд үйлчлүүлэн CCK-8 (cell counting kit) арга зүйн дагуу эсийн олшролтын тоог тодорхойлов. Үр дүнгээс үзэхэд PМE этилийн спиртэн ханд нь үйлчлүүлсэн тунгаас хамааран липополисахаридаар (LPS) өдөөгдөн үрэвсэлийн сигнал үүссэн RAW264.7 хулганы макрофаг эсийн (Nitric Oxide) нийлэгжүүлэх идэвхийг бууруулж байсан ба эсэд хоруу чанар үзүүлээгүй бөгөөд үрэвслийн эсрэг идэвхитэй болохыг тогтоов. Харин хархны арьсны хорт хавдрын B16F10 эсийн олшролтыг дарангуйлж, хорт хавдрын эсийн ургалтыг дарангуйлах үйлчилгээг үзүүлж байгааг тогтоов.Downloads
2650
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.