“ЗАЛААЖИНСТИЙН ЦАГААН” ОМГИЙН ЯМААНЫ АЖ АХУЙН АШИГТ ШИНЖ ЧАНАР

Authors

  • Ё. Доржбат ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль
  • Н. Надмид ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.583

Keywords:

Омог, удам, ноолуурын гарц, голч, урт, эзлэх хувь

Abstract

Залаа жинстийн цагаан омгийн ямааны галбир, биеийн хэмжээ, заалт, амьдын жин, ноолуур, мах, сүүн ашиг шимийн гарц, чанар зэрэг аж ахуйн ашигт шинж чанарыг тодорхойлох, улмаар тохиромжтой хэвшлийн ямааны тоог өсгөх, сүрэгт явуулах үржил-селекцийн ажлын чиглэлийг тогтооход судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны ажлын хүрээнд тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шим болох ноолуурын гарц, голч, урт, эзлэх хувь зэрэг чанарын үзүүлэлтээс гадна мах, сүүн ашиг шимийн гарц, чанарын үзүүлэлтүүдийг нийтэд дэлгэрсэн арга зүйн дагуу судалсан болно.

Судалгааны үр дүнд тохиромжтой хэвшлийн ямааны ашиг шимийн жишиг үзүүлэлтийг тогтоож цөм сүргийг бүрдүүлэх, өсвөр ухна, охин борлонг өсгөн бойжуулж жишигт тэнцүүлэн үржилд ашиглах, худалдан борлуулах, гойд ашиг шимт ухна, эм ямааны удам, бүл үндэслэгчдийг илрүүлж, удам дагуулан үржүүлэх зэрэг үржил-селекц, аж ахуй зохион байгуулалтын оновчтой хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2062
PDF
2382

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Доржбат, Ё., & Надмид, Н. (2016). “ЗАЛААЖИНСТИЙН ЦАГААН” ОМГИЙН ЯМААНЫ АЖ АХУЙН АШИГТ ШИНЖ ЧАНАР. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 74–81. https://doi.org/10.5564/mjas.v14i1.583

Issue

Section

Articles