БОГИЙН СҮҮГЭЭР ХАТУУ БЯСЛАГ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН ГОРИМЫГ ТОХИРУУЛАХ СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v14i1.581Keywords:
Хатуу бяслаг, температур, сэврээх, бойжуулах хугацааAbstract
Баянхонгор аймгийн нөхцөлд богийн сүүгээр хатуу бяслаг үйлдвэрлэж сарлаг, монголын үнээний сүүнийхтэй харьцуулж, нэг кг ээдэмд зарцуулах сүүний хэмжээг тооцох туршилт судалгааны ажлыг баталагдсан арга зүйн дагуу 7-р сарын эхний 10 хоногт явуулав.
Хатуу бяслаг үйлдвэрлэх технологийн тодорхой дамжлагад температур, хугацааны горим тогтоох зорилго тавин дараах туршилтуудыг явуулсан. Үүнд:
Сүү хөрөнгөлөх температурыг 28, 30, 32°С-т гурван өөр горимоор туршихад тасалгааны температур 17-21°С байхад 32°С-т хөрөнгөлөх нь хугацааны хувьд тохиромжтой юм.
Ээдэм боловсруулалтыг 38°С-т барих хугацааг 30, 60, 90 минут гэсэн гурван хувилбараар хийхэд 90 минут барихад илүү бяслаг зөөлөн амтлаг, биелэг байдал сайтай болж байлаа.
Хатуу төрлийн бяслаг үйлдвэрлэлийн хамгийн чухал дамлага нь түүнийг бойжуулах дамжлага байдаг бөгөөд энэ хугацаа ихэвчлэн 60 хоног үргэлжилдэг.
Гэвч Баянхонгор аймгийн нөхцөлд удаан хугацаагаар боловсруулах хадгалалтын горимыг мөрдөх боломжгүй учраас 10 хоног сэврээсний дараа нь парафинаар вакумжуулах ажиллагааг хийв. Ийнхүү хатуу бяслагийг орон нутгийн нөхцөлд 8-10°С-т 10 хоног сэврээгээд, дараа нь 5-6°С-т 60 хоног бойжуулах технологийн горимыг нь баримтлах нь тохиромжтой гэсэн дүгнэлт хийж байна.
Downloads
2159
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.