БОГ МАЛЫН ЕРДИЙН ХЭЭЛТҮҮЛГИЙН ТОХИРООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ АСУУДАЛД
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v14i1.579Keywords:
Дур зоргын хээлтүүлэг, төллөлт үргэлжлэх хугацаа, нягтралAbstract
Нутгийн монгол үүлдрийн хонь, ямааны хээлтүүлгийн тохирооны янз байдал (өндөр ба дунд) тэдгээрийн нөхөн үржих чадвар, төлийн өсөлт хөгжилтөд үзүүлэх нөлөөг судлах үүднээс судалгааг явуулав. Хээлтүүлгийн хугацаанд нийт 1 058 эм ямаа, 16 ухна, 2 148 эм хонь, 30 хуц тус тус хамруулан дур зоргын хээлтүүлэг явуулахаар зохион байгуулсан нь өндөр тохироотой нэг ухнанд дунджаар 94 эм ямаа (ухна 5, эм ямаа 472), дунд тохироотойд 53 эм ямаа (ухна 11, эм ямаа 586) бол хонины тухайд мөн дарааллаар, 81 (хуц 18, эм хонь 1 457); 58 (хуц 12, эм хонь 691) тус тус ноогдож байв. Бэлчээрийн маллагаатай хонь, ямааны дур зоргын хээлтүүлгийн тохирооны янз байдал нь тэдгээрийн нөхөн үржихүйн чадвар, төлийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байна. Нөгөөтэйгүүр, бог малын төллөлт үргэлжилсэн хугацаа, нягтрал нь хээлтүүлгийн тохирооны өндөр, дундаас хамаарахгүй ойролцоо байлаа.
Манай орны төвийн бүсийн хойд хэсэгт үржүүлж байгаа нутгийн үүлдрийн хонь, ямааны хээлтүүлгийн тохироо харьцангуй өндөр (хээлтэгч, хээлтүүлэгчийн харьцаа 70-80:1) байх боломжтой байна.Downloads
2073
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.