Assessment of the frequency of Dzuds in the livestock sector of Mongolia
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v32i1.1613Keywords:
dzud, influx, livestock lossesAbstract
Dzud is defined as severe winter and spring weather conditions, which result in severe shortages of pastures and water, and the loss of large numbers of livestock [1]. According to a study conducted since 1944, the dzud in Mongolia killed a maximum of 9 million and a minimum of 1 million livestock a year, accounting for 2-33 percent of the total number of livestock counted in that year. In monetary terms, a total of 21.1 million head of livestock have died in the last 30 years alone, resulting in a loss of MNT 860 billion. Due to the increase in livestock losses due to the dzud, herders have lost their livestock, which is the main reason for the unplanned increase in the number of people moving to urban areas. This article presents the dzud incidents between 1990 and 2020 in each aimag, analyzes the corresponding migration and livestock mortality statistics, and presents the results. The survey data were compiled using R Studio 4.0.3 software, and the Wilcoxon rank test was used to estimate the actual differences due to the abnormal distribution of dzud duration, livestock mortality, and migration data. Correlationally, as dzud incidence increased, livestock mortality and migration were likely to increase. A value of P greater than 0.05 for dzud duration and abnormal mortality data indicates that the two values are different, while a value of less than 0.05 for dzud migration data indicates no difference between the two values. Therefore, the dzud is likely to increase population influx and increase the negative impact on the agricultural sector in the future.
Монгол орны мал аж ахуйн салбарт зудын давтамжийн үзүүлж буй хохирлын үнэлгээ
Зуд гэж өвөл, хаврын улиралд цаг агаар хүндэрснээс мал сүрэг бэлчээр, усаар нэн гачигдан, турж зутран олноор хорогдох нөхцөл бүрдэхийг ойлгоно [1]. 1944 оноос хойш хийсэн судалгаагаар манай оронд болсон зудын нөлөөгөөр 1 жилд дотор хамгийн ихдээ 9 орчим сая, багадаа 1 сая орчим толгой мал тус тус хорогдож байсан ба тухайн жилд тоологдсон нийт малын тооны 2-33 хувийг эзлэж байжээ. Зөвхөн сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 21,1 сая толгой мал хорогдсоныг мөнгөн дунгээр илэрхийлбэл 860 тэрбум төгрөгний хохирол учиржээ. Зудны улмаас малын зүй бус хорогдол нэмэгдэж малчид малгүй болсны улмаас төв суурин, хот газарт шилжиж тэнд төлөвлөгдөөгүй хүн амын тоог нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж байна. Энэ өгүүлэлд 1990-2020 оны хоорондох зудын тохиолдлыг аймаг тус бүрээр гарган, түүнд харгалзах хүн амын шилжилт хөдөлгөөн, малын зүй бус хорогдлын статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, гаргасан үр дүнгээс танилцуулж байна. Судалгааны тоон мэдээллийг R Studio 4.0.3 програм ашиглан боловсруулсан ба зуд болсон хугацаа, малын хорогдол болон хүн амын шилжилт хөдөлгөөний мэдээлэл нь хэвийн бус тархалттай байгаа учир Wilcoxon rank test-аргыг ашиглан бодит ялгаа байгааг тооцов. Корреляцийн хамаарлаар зудын тохиолдол олшрох тутам малын хорогдол, хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэх магадлалтай байлаа. P утга зуд болсон хугацаа болон зүй бус хорогдлын өгөгдлийн хувьд 0,05-аас их гарсан нь тухайн 2 утга ялгаатай, харин зуд болсон хугацаа хүн амын шижилт хөдөлгөөний хувьд 0,05-аас бага нь тухайн 2 утга ялгаагүй байгааг харуулж байна. Иймээс зудын нөлөөгөөр хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэх магадлалтай бөгөөд цаашид хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэх магадлалтай байна.
Түлхүүр үг: ган, зуд, хүн амын шилжилт хөдөлгөөн, малын зүй бус хорогдол
Downloads
285
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.