Some issues of water quality used for drinking and household consumption in Khujirt sum of Uvurkhangai province
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v25i03.1188Keywords:
Water pollution, ground water, mineral water, quality waterAbstract
In 2015-2018 quality of potable water from 10 wells of Khujirt soum center, Uvurkhangai aimag was tested 11 times against 9 chemical indicators during four seasons. Content of nitrate within water from wells of school dormitory, new residential apartments was found to 2,9% excess from allowed maximum limit, water PH in wells of “Elma Khujirt” LLC, “Anand Khujirt” LLC and Health center had exceeded by 17,5% from allowed maximum, iron content exceeded allowed maximum rate of 0.37-0.39 in “Elma Khujirt” LLC, “Anand Khujirt” LLC wells by 3.85% which failed to comply with MNS 900:2010, standard on safety of environment and health protection, requirement for hygiene of drinking water. Bacteria content in Khaluun us river which flows through Khujirt soum center is found 0.2-2.8 times more than provided in the standards. There is very high risk for elders, people with chronic diseases and children of young age with poor immunity to get sick unless to take sanitation and disinfection measures of drinking water, install water purification equipment on residential apartment pipes.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын унд ахуйн хэрэглээнд ашиглагддаг усны чанарын зарим асуудал
Хураангуй: Өвөрхангай аймгийн Хужирт сум нь 171.782 га нутагтай. Түүний 0.08% буюу 143.24 га талбайг усан сан бүхий газар эзэлдэг. 2017 оны усны тооллогоор нийт 14 гол, халуун, хүйтэн 2 рашаан, 103 булаг шанд, 8 нуур, байнгын үйл ажиллагаатай 38 гүн өрмийн худаг тоологдсон. Сумын нийт хүн ам 6751 бөгөөд сумын төвд 1018 өрхийн 2918 хүн оршин суудаг. Сумын төвд цэвэр усны 14, халуун рашааны 4 гүн өрмийн худаг байна. Халуун рашаан, эмчилгээний шаврыг түшиглэн 6 амралт сувиллын газар, цэвэр усны 1 үйлдвэр байнгын үйл ажиллагаа явуулж байна. Жил ирэх тусам хүн амын төвлөрөлт, амралт сувиллын газарт ирж сувилуулах сувилуулагчуудын тоо нэмэгдсэнээр рашаан, шаврын хэрэглээ, цэвэр усны үйлдвэрт ашиглагдах усны хэмжээ нэмэгдэж байна. Тэдгээрээс гарч буй бохир усыг цэвэрлэх цэвэрлэх байгууламж нь стандартын түвшинд цэвэрлэж чадахгүй бохир усыг хөрсөнд шууд хаяж, сумын төв дэх Халуун усны голд нийлэн урсан Орхон гол цутгах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд нь стандартын бие засах газар байхгүй, сумын хэмжээнд нэгдсэн цэвэрлэх байгууламж байхгүйгээс гадаргын болон гүний усны чанарт сөргөөр нөлөөлж буй нь сүүлийн 6-7 жилүүдэд мэдэгдэхүйц ажиглагдаж байна. Ийм учраас Өвөрхангай аймгийн Хужирт сумын төв дэх гүний худгийн болон гадаргын усны чанарыг усны голлох үзүүлэлт болох хими, физик, нянгийн үзүүлэлтээр тодорхойлж, бохирдолтыг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээг зөвлөмжлөхийн тулд энэхүү сэдвийг сонгосон болно.
Tүлхүүр үг: Усны бохирдол, газрын доорхи ус, рашаан, усны чанар
Downloads
417
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.