Dorjdagva Jigzav: Founder of professional choral music art in Mongolia

Authors

  • Naranchimeg Tsend School of Culture, Mongolian National University of Arts and Culture, Ulaanbaatar, Mongolia https://orcid.org/0009-0004-2009-4793
  • Tsezen Jigdengombo School of Culture, Mongolian National University of Arts and Culture, Ulaanbaatar, Mongolia

DOI:

https://doi.org/10.69561/mjac.v26i50.4432

Keywords:

composition, idea, art studies, art theory, concept of tyre

Abstract

A visible figure in the cultural and artistic circles of the new generation of Mongolia, J.Dorjdagva is a great master and innovator, who laid the cornerstone of musical art. He was a pioneer of musical reform in Mongolian art in the 20th century, beginning in the 1930s, using his natural talent and knowledge in the field of music theory, which began to develop in the West during the Middle Ages. Since then, many documents, notes and original compositions have been preserved, testifying to the fact that Mongolian youth successfully mastered and applied the basics of world music theory in a short period of time thanks to their own interest and enthusiasm, while specialists from the Soviet Union repeatedly came to cooperate. Although the main profession is J.Dorjdagva was a singer who independently studied the theory of melodic composition and choral structure, developed his own unique method, combined traditional national melodies with world scientific theories in the art of polyphony. It can be assumed that this laid the foundation for the further path of the choir of conductors. He is a person who made a significant contribution to the development and establishment of modern songs and music, overcoming obstacles in his multifaceted work to acquire and implement new knowledge in accordance with the social conditions of the new era. The conclusions were drawn by discussing the valuable contribution of J.Dorjdagva to the development of the choir with scholars and experts in choral art, using the interview method to collect data, taking notes and using the observation method to fully collect factual and useful information.

Жигзавын Дорждагва - Монголын мэргэжлийн найрал дууны урлагийг үндэслэгч мөн

Хураангуй: Монголын шинэ үеийн соёл урлагийн салбарын нэрт зүтгэлтэн, Ж.Дорждагва нь дуу хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцсан, их мастер, анхдагч мэргэжилтэн юм. Тэрээр дундад зууны үеэс өрнөдөд хөгжиж эхэлсэн дуу хөгжмийн онолын шинжлэх ухаанд өөрийн төрөлхийн авьяас билиг, мэдлэг, чадвараа дайчлан ХХ зууны монголын урлагт ая эгшгийн шинэчлэлийг 1930-аад оноос хийж эхэлсэн юм. Тэр цагаас ЗХУ-ын мэргэжилтнүүд удаа дараа ирж хамтран ажиллахын зэрэгцээ дэлхийн хөгжмийн онолын үндсийг зааж сургаснаар монгол залуус өөрсдийн сонирхол, идэвхээр богинохон хугацаанд амжилттай суралцаж хэрэгжүүлсэн талаар олон баримт, ноот тэмдэглэл, эх бичмэлүүд үлджээ. Ж.Дорждагвын үндсэн ажил нь уртын дуучин байсан хэдий ч аялгуу зохиох, найрал дууны онолын бүтцийг бие даан судалж, олон хоолойны урлаг дээр үндэснийхээ уламжлалт аялгууг дэлхийн шинжлэх ухааны онолтой хослуулан хөгжүүлж, өөрийн гэсэн цоо шинэ аргачлалыг бий болгож чадсан байдаг. Энэ нь дараа үеийн найрал дууны удирдаачдын цаашдын зам мөрийн анхны шонг татаж өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Шинэ цаг үеийн нийгмийн төлөв байдалд зохицон шинэ мэдлэг эзэмших, хэрэгжүүлэх олон талт ажлыг хийж гүйцэтгэхэд учирч байсан саад бэрхшээлийг даван туулсаар орчин цагийн дуу, хөгжмийн болон найрал дууны хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан гавьяатан билээ. Жигзавын Дорждагвын найрал дууны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийн талаар эрдэмтэн судлаачид, найрал дууны мэргэжилтэнүүдтэй харилцан ярилцаж, мэдээлэл цуглуулах ярилцлагын аргыг ашиглаж, тэмдэглэл хөтөлж үнэн бодит хэрэгцээт мэдээллийг бүрэн цуглуулахаар ажиглалтын аргыг ашиглаж дүгнэлтийг хийлээ.

Түлхүүр үгс: зохиомж, санаа, урлаг судлал, урлагийн онол, төрөл ойлголт

Downloads

Download data is not yet available.
Abstract
158
PDF-Mongolian
40

References

Дорждагва, Ж., Наваан-Юндэн, Н. 1949. Малынхаа дэргэд. Улаанбаатар: Улсын хэвлэх үйлдвэр.

Лхагвасүрэн, Д. 2025. Хөгжмийн театрын түүхэн баримтат тэмдэглэл I. Улаанбаатар: Хүслийн өнгө.

Наваан-Юндэн, Н. 1970. “Ильич мину”, Соёл сэтгүүл, №2.

Баримтат кино:

Жанцанноров, Нацаг. (зох.), Цагаанчулуун, Дарханбаатар (найр.). 2014. Талын их дуучин. Баримтат кино. 01:18:55. Өнгөт.

Ярилцлага:

Гомбожавын Мэнд-Ооёотой хийсэн ярилцлага. Улаанбаатар хот: Чингис хаан Үндэсний музей, 2025.

Гомбын Эрдэнэбаатартай хийсэн ярилцлага. Улаанбаатар хот: ДБЭТ, 2022.12.05- 2024.12.12.

Д.Түвшинтөртэй хийсэн ярилцлага. Улаанбаатар хот: СУИС 106, 2024.

Дамдинсүрэнгийн Лхагвасүрэнтэй хийсэн ярилцлага. Улаанбаатар хот: ДБЭТ, 2023.

Лувсанжамцын Цогзолмаатай хийсэн ярилцлага. 12 микрорайон 2 байр, 2013.

Сэндэнжавын Дуламтай хийсэн ярилцлага. Улаанбаатар хот: СУИС, 2025.

Цэрэнгийн Туяацэцэгтэй хийсэн ярилцлага. Улаанбаатар хот: Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга. 2025.03.17.

Архивын баримт:

МУҮТА. 1950 оны Чойбалсан аймгийн театрын жилийн төлөвлөгөө гүйцэтгэл, үндэсний оркестр, захиргаа аж ахуйн ангийн жилийн ажлын тайлан илтгэл, төсөл театрын шинэ барилгын тухай материалууд. х. 13, д. 1, хн 260.

МУҮТА. Ардын гэгээрүүлэх яамны дэргэд байсан Улс төрийн уран сайхны зөвлөлийг өргөтгөж, СнЗ-ийн дэргэд 1938 оны 1 дүгээр сарын 28-нд “БНМАУ-ын Уран сайхны хэрэг эрхлэх хүрээлэн” байгуулсан тухай. х.13, д. 1, хн. 14, 31.

Гар бичмэл:

Дорждагва, Ж. 1975. “Онгийн голын домог” гар бичмэл. 1975.03.29.

Downloads

Published

2025-06-30

How to Cite

Tsend, N., & Jigdengombo, T. (2025). Dorjdagva Jigzav: Founder of professional choral music art in Mongolia. Mongolian Journal of Arts and Culture, 26(50), 208–219. https://doi.org/10.69561/mjac.v26i50.4432

Issue

Section

Articles

Similar Articles

1 2 3 4 5 6 > >> 

You may also start an advanced similarity search for this article.