Rituals and Symbols for harvesting five Species of crops

Authors

  • Khorolsuren Battumur Research and Advenced program department, Mongolian National University of Arts and Culture, Ulaanbaatar, Mongolia https://orcid.org/0009-0002-6378-4458
  • Mandakh Dorjpalam School of Culture, Mongolian National University of Arts and Culture, Ulaanbaatar, Mongolia

DOI:

https://doi.org/10.69561/mjac.v26i50.4424

Keywords:

blue food, folklore culture, tradition, human, nature

Abstract

Mongolians are a people with a traditional culture of five species of food and drink. We are studying one type of it, the “Blue Food” culture, based on the example of five species of crops. An important part of this traditional farming culture is the harvest season. The ripeness and quality of the five species of crops vary from place to place.
Each crop's ripeness varies depending on factors such as the location of the crop field (high mountain region, forest fields, lowlands), rainfall, humidity, and air temperature. To study the rituals and symbols of а harvest, based on the example of five species of crops, it is necessary to study the following rituals and symbols related to the harvesting: Mongolian traditional food and drink culture, Clarifying the rituals of the “Blue Food” and five species of crops, Traditional hand farming methods of ethnic groups, Traditional agricultural irrigation system or "Bukh" culture, Rituals and symbols of planting seeds, Problems of disseminating traditional rituals of the “Blue Food”.
We will also interpret the symbols, rituals, and folklore culture used during harvest.

Таван зүйлийн тариаг хураах зан үйл, бэлгэдэл

Хураангуй: Монголчууд идээ ундаагаа таван өнгөөр бэлгэддэг уламжлалт соёлтой ард түмэн. Үүнд, хөх, цагаан, улаан, хар, шар идээ тус бүр орно.
Уламжлалт газар тариалангийн, тэр тусмаа гар тариалангийн соёл нь хөх идээнд холбогдох бөгөөд таван зүйлийн тарианы үрлэлттэй холбоотой зан үйл, ургуулах үеийн гар ажиллагаа, “бух” хэмээх усалгааны системтэй холбоотой зан үйл, бэлгэдэл зэргийг өмнө судалж, тодорхой үр дүнгүүдийг гаргаж хэлэлцүүлсэн болно. Биднээс өдрөөс өдөрт алсарч буй гар тариалангийн соёлын хамгийн чухал хэсэг тариа хураалтын үеийн зан үйл, бэлгэдлийн асуудлыг хээрийн судалгаагаар тусгайлан тодруулж буйгаараа энэхүү судалгаа онцлогтой.
Таван зүйлийн тарианы болц төрөл тус бүрд харилцан адилгүй хугацаанд боловсордог нь өндөр уулын, ойт хээр, нам доор газар, хур бороо, чийгшилт, хөрс, халуун хүйтнээс шалтгаалдаг. Гар тариаланг боловсруулж ашиглан өөрийн хүч хөдөлмөрөө зориулан баялгийг бүтээж буй тариаланчид өвлөн уламжлагчид юм.
Монголчуудын тариалангийн соёлд ажил хөдөлмөр, авьяас билгийн мэдрэмжээр аяндаа хэлэгдэж буй болсон аман соёлын илэрхийлэл, түүнийг буй болгосон хүчин зүйлүүд өөрийн биеэр үлгэрлэн, мэдлэг туршлага хуримтлуулсан тариаланчдын гар аргаар тариагаа
хураах ардын мэдлэг ухаан хоёрын олон зуун жилийн хөдөлмөр хэрхэн яаж одоо цагт ч харилцан шүтэлцээтэйгээр уламжлан хөгжиж ирснийг өнөө үеийнхэнд сурталчлан таниулах, сурвалжлан тэмдэглэж авч үлдэх хэрэгцээ шаардлага байна. Үүнд эл судалгааны ач холбогдол, үнэ цэн оршино. Гар аргаар тариа хураах зан үйл, бэлгэдэл, аман яруу найргийг сурвалжлан цуглуулж, экологид ээлтэй уламжлалт монгол эрдэм ухааныг нэгтгэн судалснаараа энэхүү ажлын шинэлэг тал оршино.

Түлхүүр үгс: хөх идээ, аман соёл, уламжлал, хүн, байгаль

Downloads

Download data is not yet available.
Abstract
199
PDF
45

References

Бадрал, Б. (зох), Энх-Амгалан, Б.(найр). 2005. Сэтгэлд ургасан арвай. Баримтат кино. Анд интертайнмэнт.

Буянчуулган, Б. 1937. Монголын тариалангийн түүх. Улаанбаатар: Соёмбо принтинг.

БНСУ-ын Соёлын өвийн газар, БНСУ дахь Биет бус соёлын өвийн Ази Номхон далайн бүсийн төв. 2010. Монгол үндэстний биет бус соёлын өв. Ред. Уртнасан Н. Улаанбаатар.

Гантогтох, Г., Батсүх, Ц., Алтанцэцэг, Я. ба бус. 2015. Монгол нүүдэлчдийн тайлбар толь. Ред. Сүлд-Эрдэнэ Г. Улаанбаатар: Адмон ХХК.

Гонгоржав, Г. 2008. Монголчуудын эрдэм ухааны уламжлал. Улаанбаатар: Сутра хэвлэлийн газар.

Гуревич, П. С. 2012. Соёл судлал (сурах бичиг) I дэвтэр. Орч. Алтантуяа Ц., Энхцогт Н. Улаанбаатар: “Удам соёл” ХХК.

Мөнх-Эрдэнэ, Г., Чулуунбат, П. 2017. Нийгэм соёлын хүн судлалын удиртгал. Улаанбаатар: МУИС ПРЕСС.

Марко Поло. 1987. Орчлонгийн элдэв сонин. Орч. Дорж Б., Идшинноров С., Очир А. Улаанбаатар.

Роломжав, Б. 1987. БНМАУ-ын тариалангийн хураангуй түүх. Түүхийн судлал. XX боть. Улаанбаатар: Улсын хэвлэлийн комбинат.

Соёлын өвийн үндэсний төвийн сан хөмрөг. Зинаметр гуайн яриа. DV copy II (Bet-26) 12 тоот.

Шинжлэх Ухааны Академи. 1987. Археологийн цуврал. IV боть. Улаанбаатар: Шинжлэх Ухааны Академи.

Dorian Q. Fuller. 2011. “Pathways to Asian Civilizations: Tracing the Origins and Spread of Rice and Rice Cultures.” DOI 10.1007/s12284-011-9078-7. https://link.springer.com/article/10.1007/s12284-011-9078-7

https://history.mn/archives/2076?fbclid=IwAR2xSkmsDO9EC9slFKyb65aVVV-jXCiptE9Muz9DBiqtoBnf-iiqlO2WYAE.

Ярилцлага:

С.Цолмон (Хотон, оготор элкиний)-той хийсэн ярилцлага. Увс: Тариалан сум, 2020.07.26.

М.Хоролсүрэн (Ховог сайрын угсааны торгууд)-тэй хийсэн ярилцлага. Ховд: Булган сум, 2023.10.10.

Downloads

Published

2025-06-30

How to Cite

Battumur , K., & Dorjpalam, M. (2025). Rituals and Symbols for harvesting five Species of crops. Mongolian Journal of Arts and Culture, 26(50), 106–118. https://doi.org/10.69561/mjac.v26i50.4424

Issue

Section

Articles

Similar Articles

1 2 3 4 5 6 7 8 9 > >> 

You may also start an advanced similarity search for this article.