A Historical development of Mongolian quilt
DOI:
https://doi.org/10.69561/mjac.v25i48.3616Keywords:
Hunnu quilting, quilting, patchwork, textile art, cultural heritageAbstract
Although the art of quilting has spread worldwide and is at the peak of its development, the assumption that it is only beginning to develop in our country gives a rise to the question: “Do we have any history of quilting?” According to the international history of quilting, the red carpet from the tombs of the aristocracy of the Xiongnu at the Noin-Ula burial site located in Batsumber sum of Tov Province is regarded by researchers abroad as the earliest tangible evidence of quilting. This Hunnu carpet is somewhat different from modern-day quilts, however, conforms to the basic definition of the quilt. Moreover, the earliest finding of patchwork is among artifacts of the Yuan dynasty, a successor to the Mongol Empire. Revealing the defining characteristics of and technology behind these traditional handicrafts of our own country may open a possibility to study Mongol quilting internationally as a valuable part in the historical development of quilting. This research will clarify the uniqueness and evolution of Mongol quilting. The vision of this research is to define Mongol quilting as one of our traditional arts by adding cultural value to the quilting in contemporary Mongolia.
Монгол хөдрөгийн түүхэн хөгжлийн тойм
Хураангуй: Хөдрөг урлал нь дэлхий дахинд өргөн тархаж хөгжлийнхөө оргил үедээ байгаа ч манай улсын хувьд дөнгөж хөгжиж эхэлж буй мэт ойлголт байдгаас ер нь бидэнд хөдрөгийн түүх байдаг уу гэсэн асуулт урган гардаг. Хөдрөгийн олон улсын түүхийг судлах явцад Монголоос олдсон биет олдвор нь НТӨ III-I зууны үед хамаарах Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулан дахь хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн хүннү ширмэлийг гэж үздэг болох нь гаднын судлаачдын бүтээлүүдэд дурдагддаг. Хэдийгээр хүннү ширмэл нь шинэ үеийн хөдрөгөөс зарим талаараа өөр байдаг ч хөдрөгийн үндсэн тодорхойлолтод нийцсэн байдаг тул анхны олдворт зүй ёсоор тооцдог байна. Харин зүйж хийгдсэн анхны олдвор нь Юань гүрний үед хамааралтай байдаг. Энэ талаар түүхчилсэн, харьцуулсан судалгаа дутмаг байна.
Дээрх манай улстай хамаарал бүхий хөдрөгийн олдворуудын онцлог байдал, хийх аргачлал зэргийг судлан илрүүлж, дэлхийн хөдрөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байж болохыг баримтжуулах нь тодорхой ач холбогдолтой төдийгүй хөдрөг бол манай язгуур гар урлал, өв соёл гэж үзэн цаашдаа олон улсын тавцанд монгол хөдрөгтэй холбоотой судалгааг эхлүүлэх боломжтой. Энэ удаагийн судалгаагаар манай улсаас олдсон түүхэн цаг үеүдэд холбогдох олдворуудаас монгол хөдрөгийн дурсгалыг илрүүлснээр монгол хөдрөг түүнд хамаарах зүйлс нь өөрийн гэсэн онцлог шинж чанартай төдийгүй түүхэн хөгжлийн үеүддээ хэрхэн хувьсан өөрчлөгдөж өнөөдрийг хүрсэн талаар судлан, цаашид монгол хөдрөгт соёлын үнэ цэнийг бий болгож, уламжлалт урлагийн төрөл зүйлийн нэгд зүй ёсоор тооцож болохуйц үр дүнд хүргэлээ.
Түлхүүр үгс: хүннү ширмэл, ширмэл хөдрөг, зүймэл, даавуун урлал, соёлын өв, урлаг
Downloads
49
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Tsetsgee Enkhjargal, Baigalmaa Purevsukh
This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Mongolian Journal of Art and Culture is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Art and Culture a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Art and Culture are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.