Японы тогтвортой аялал жуулчлалын бодлого ба экотуризм
DOI:
https://doi.org/10.5564/jis.v0i1.991Keywords:
Ногоон хөгжил, тогтвортой хөгжил, тогтвортой аялал жуулчлал, экотуризм,Abstract
Орчин үед дэлхий дахины хөгжлийн ерөнхий чиг хандлага нь зохистой хэрэглээг төлөвшүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгох, улс орнууд өөр өөрийн өвөрмөц шинж төрх, баялгаа хадгалах замаар “ногоон” хэв загварт шилжиж байна. Ийм нөхцөлд дэлхийн улс орнуудын эдийн засгийн тулгуур салбарын нэг болж, асар хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын салбарт эерэг, сөрөг нөлөөлөл ихээхэн гарсан байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамгийн ихээр өртөгдөж, үндсэн шинж чанараа алдаж байдаг зүйлсүүд нь байгаль орчин, хүн ардын соёл, уламжлалт зан заншил буюу тухайн улс үндэстний бусад улс үндэстнээс ялгарах илэрхийлэл болдог үнэт зүйлс юм. Ногоон хөгжлийн загварыг салбар бүртээ үр дүнтэй хэрэгжүүлж буй Япон орны аялал жуулчлалын салбарыг судлах нь тогтвортой хөгжлийн зарчмаар алхаж буй Монгол орны хувьд “Өнөөдрийн жуулчдын харж, мэдэрч буй зүйлийг, маргаашийн жуулчид тэр л байдлаар нь харж мэдрэх ёстой” гэсэн товч бөгөөд тодорхой зарчим биелэлээ олоход жаахан ч гэсэн тус нэмэр болох болов уу.
Downloads
1701
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Journal of International Studies is retained by the author(s).
The authors grant the Journal of International Studies a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Journal of International Studies are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.