С.Л. Кузьмин, Нууц Түвд Орон: Тусгаар Тогтнол ба Эзэгнэлийн Түүх

Authors

  • O Batsaikhan Institute of International Studies

DOI:

https://doi.org/10.5564/jis.v0i2.398

Abstract

Шүүмж

Саяхан Улаанбаатар хотноо Оросын нэрт судлаач, доктор С.Л.Кузьмины “Нууц Түвд орон: Тусгаар тогтнол ба эзэгнэлийн түүх” ном монгол хэлээрорчуулагч Б.Сандагдоржын хөрвүүлснээр хэвлэгдэн гарчээ. Эл ном анх орос хэлээр Москвад хэвлэгдсэн юм. Түвд орон эртнээс барууныхны сонирхолыг гойд татаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд барууны орнуудын эрдэмтэд түвдээр амьсгалж байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй гэж бодно. Энэ нь Түвдийн өнөөгийн байдалтай холбоотой ч бас Түвдийн түүх, соёл, уламжлал, шашинтай шууд холбоотой билээ. Ингээд доктор С.Л.Кузьмины Нууц Түвд орны тухайд товч өгүүлье.

Эл номын оршлыг Монголын түүхэнд Дилов хутагт хэмээн алдаршиж, улмаар АНУ-д дүрвэн амьдарч байгаад таалал болсон хутагтын хойд дүр болох Халимагийн лам-Тэло Тулку Ринбүүчи бичжээ. Доктор С.Л.Кузьмин өөрийн биеэр Түвдэд хэд хэдэн удаа зочилж, түвд хүмүүсийн амьдрал, зан заншил, ахуйтай биечлэн танилцаж, гадаадын олон орны эх сурвалж ашиглан судалгаа хийж, Түвдийн талаар хэн хүнд бүрэн ойлголт өгөхүйц хэмжээний томоохон бүтээлийг туурвижээ. Ном нь Түвдчүүдийн газар зүй ба гарал үүсэл, Эртний ба дундад зууны үе, Чин гүрний үе, Тусгаар тогтнолын сүүлчийн жилүүд, Шашин ба соёл, Төр, нийгмийн байгуулалт, эдийн засаг, «Энх тайван чөлөөлөлт» ба түүний уршиг дагавар, Ардын бослогоос соёлын хувьсгал хүртэл, аугаа их пролетарийн соёлын хувьсгал, Маогийн үеийн үр дүн, Сэргээн босголт ба шинэчлэл, Түвдийн ард түмний тэмцэл, Далай лам ба түвдийн дүрвэгчид, Шашин, Өөртөө засах эрх ба хүн ам зүй, Хэл, боловсрол, соёл, Байгаль орчны байдал, Эдийн засаг, Цэрэгжилт, Амьдралын түвшин ба эрүүлийг хамгаалалт, Түвд орон хятадын салшгүй хэсэг мөн үү?, Олон улсын эрх зүй болон хятадын уламжлал дахь төрт ёс, Хятад ба “хятадын эзэнт улсуудын” тухай, Хятадад үндэсний асуудлыг шийдвэрлэсэн нь, Түвдийн статус: түүхэн өнгөрсөн үе , Түвд-монголын соёл иргэншил бөхөж байгаа юу? Гэсэн 12 бүлэгтэй бас олон зүйлтэй юм.

English Title:  Myctic Tibet independence and history of conquest

DOI: http://dx.doi.org/10.5564/jis.v0i2.398

Downloads

Download data is not yet available.
Abstract
2190
PDF
2955

Author Biography

O Batsaikhan, Institute of International Studies

Sc.D, Director of Russian Study department

Downloads

Published

2015-01-08

How to Cite

Batsaikhan, O. (2015). С.Л. Кузьмин, Нууц Түвд Орон: Тусгаар Тогтнол ба Эзэгнэлийн Түүх. Journal of International Studies, (2). https://doi.org/10.5564/jis.v0i2.398

Issue

Section

Номын шүүмж (Book Reviews)