Иволгийн дацаны түүхэн тоймоос
Abstract
Энэ зун наймдугаар сард миний бие Бурядын Улаан-Үд хотод байрладаг Иволгийн дацанг үзэж, Итгэлт хамбын ариун шүтээнд мөргөх сайхан завшаан тохиож билээ. Маш цэвэр цэмцгэр, ариун дагшин энэ газарт энэ гайхамшигт дацан сүндэрлэн, шүтэн бишрэгч үй олныг хүлээн авч, мөргөл үйлдүүлдэг бурхан шашны томоохон төв болжээ. Ингээд энд олж мэдсэн, уг дацангийн үүх түүхээс товч авч өгүүлэхийг хичээлээ.
Иволгийн дацанг 1946 онд анх сэргээн босгосон бөгөөд Пандит Хамба ламын гурав дахь харш орд аж. Уг дацан Оросын Холбооны Улс дахь Буддизмын түүхэнд чухал байр суурь эзэлдэг байна.
Оросын нутаг дэвсгэрт буддизм анх ХVI-ХVII зуунд дэлгэрч тархсан түүхтэй юм байна. Тэр нь гол төлөв монгол туургатан-буряд, халимаг, туваачуудын дотор үүсэж хөгжиж эхлэсэн байна. 1741 онд хатан хаан П.Елизаветын зарлигаар буддизм нь Оросын уламжлалт шашны нэг мөн хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Энэ үеэс Оросын эзэнт гүрэнд Бурханы шашин (буддизм)-ын сүм хийд, төвүүд эрчимтэй бүрэлдэж бий болсон байна.
English Title: History of Volga Monastery
3375
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2012 Kh Mandukhai

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Journal of International Studies is retained by the author(s).
The authors grant the Journal of International Studies a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Journal of International Studies are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.