Mongol-Soviet Relations (1925-1928)

Authors

DOI:

https://doi.org/10.5564/jis.v46i115.2685

Keywords:

the MPR, the USSR, finance-monetary reform, mongol-soviet trade, Little Hural delegation’s visit

Abstract

The article explores the aspects of the interaction between Mongolia and the USSR on the development of their bilateral relations starting from 1925 up until 1928. The author shows how the Soviet troop withdrawal issue created by Moscow influenced the settlement of disputed issues between Mongolia and China, and interfered into the normalization Mongolian-Chinese relations for many years. Soviet envoy to the MPR P.M.Nikiforov was tasked to carry out total sovietazion of all aspects of Mongolian life under the nominal cover of independent Mongolia, and to prevent any process of unification between Outer and Inner Mongolia, to urge Mongolian leaders to recognize Tannu Tuva People’s Republic without any preconditions. A.Amar, Minister for Economy, during his trip to Moscow early 1926 raised the issues of distorted Mongol-Soviet trade, industrial, transport and other bilateral economic relations and asked Moscow to make adjustments and make economic relations equal and mutually beneficial. The character of the atmosphere between Ulaanbaatar and Moscow did play a key role in solving difficult and sensitive bilateral issues and the desire of the Mongolian People’s Republic to build official relations with Moscow as equal and trustful partners was strong.

 

Монгол-Зөвлөлтийн харилцаа (1925-1928)

Хураангуй: ОК(б)Н-ын Төв Хорооны Улс төрийн товчоо 1925 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар П.М.Никифоровыг ЗСБНХУ-аас Монголд суух Бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд худалдааны төлөөлөгчөөр томилох шийдийг гаргажээ. ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичерин түүнийг хүлээн авч уулзаад Монгол дахь Зөвлөлтийн зорилгыг “Бид Бүгд Найрамдах Монгол улсыг Хятадын протекторатын дор биеэ даасан автономит байдалтай байхыг ёс болгон тунхаглаж байгаа хэдий боловч  бид Монголыг дотоод улс төр хийгээд эдийн засгийн байгуулалтаар зөвлөлтийн хэлбэрт ойртуулах практик ажлыг тэнд тууштай явуулах ёстой” гэжээ. Түүнчлэн Чичерин Никифоровт Дотоод Монголыг өөртөө нэгтгэх гэсэн Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авахгүй, дэмжихгүй байх, Тагна Урианхайг Монголтой нэгэн адил статустай гэж үзэж байгаа тул Урианхайг Монголтой нэгтгэхийн эсрэг ажиллах заавар удирдамжийг өгч байжээ. ЗХУ, БНМАУ-ын эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх үүднээс БНМАУ-д нэг сая алтан рублийн зээлийг 5 жилийн хугацаатай олгохоор 1925 оны 1 дүгээр сард шийдвэрлэсэн байна. Монгол улсын Засгийн газраас мөнгөний шинэчлэлт хийх ажлыг зохион байгуулах комиссыг 1925 онд 6 хүнтэй байгуулж, тус комисс нь мөнгөний шинэчлэлт, эргэлт хуримтлалын асуудлыг хариуцаж байв. Монгол улсын банкны анхны шинэ дүрэмд “Монголын хязгаарын дотор мөнгөний гүйлгээг журамтай болгох, үнийг тэгшитгэн бататгах, эд боловсруулах, мал үржүүлэх, худалдаа арилжааны зүйлийг бадруулах” гэжээ.

 Түлхүүр үгс: БНМАУ, ЗХУ, санхүү мөнгөний шинэчлэл, монгол-зөвлөлтийн худалдаа, УБХ-ын төлөөлөгчдийн айлчлал

Downloads

Download data is not yet available.
Abstract
206
PDF
448

Author Biography

Batbayar Tsedendamba, Institute of History and Ethnology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia

Academician, Sc.D of History

Downloads

Published

2023-05-08

How to Cite

Tsedendamba, B. . (2023). Mongol-Soviet Relations (1925-1928). Journal of International Studies, 46(115), 83–95. https://doi.org/10.5564/jis.v46i115.2685

Issue

Section

Articles