Солонгосын хойгт итгэлцэл бий болгох арга зам: Европын сургамж
DOI:
https://doi.org/10.5564/jis.v1i1.1850Keywords:
Солонгосын хойг, итгэлцэл бий болгох арга зам, Европын сургамжAbstract
Энэхүү илтгэл нь хэлэлцээрийн үндсэн дээр хоёр Солонгосын хоорондох харилцан итгэлцлийг байгуулах, үндэсний нэгдлийг хангах үйл явцыг Европын хувилбартай адилтган үзэж, жишээн дээр харьцуулан тайлбарласан юм. Мөн хоёр Германы нэгдсэн үйл явцыг цөөн хэдэн тодорхойлолтоор дурдах болно. Солонгосын хойгтой төстэй мэт боловч хоёр Германы асуудал нь 38 дугаар өргөргийн хуваагдалтай агуулгын хувьд төдийлөн таарахгүй
байна. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн хөгжил болон дотоод бодлогын
ялгааны талаарх Солонгосын хувьд чухал хүчин зүйл нь төрөл бүрийн хэлбэрээр нэгдэх боломжуудаа алдсанд оршино. (жишээ нь Остполитик, Хельсинк процесс)
Хэрэв Европоос сургамж авч болох зүйлүүдийг хоёр Солонгосын нэгдэлд ашиглаж чадвал энэ нь хуваагдалт болон их хэмжээний сөргөлдөөний үед эх газрын итгэлцлэлийн үйл явц руу эргүүлэхэд илүү
дөхөм болно. Энэ утгаараа Европ дахь тухайн цаг үеийн хоёр том хүч оролцсон Хельсинкийн хэлэлцээрийн үйл явц нь Солонгосын хойг дахь итгэлцэлийг бий болгоход гол чиглэл болж чадна гэж үзэж байна.
Би энэ илтгэлдээ Хельсинкийн процессийн эхлэл болон цаашдын хөгжлийг судлах ба тухайн цаг үеийн Европын нөхцөл байдлыг тодруулах болно. Мөн гарааны өөр өөр шатнаас эхэлсэн ч гэлээ хэлэлцээрийн үеэр талууд ямар сонирхолтой байсныг гаргах ба чухалд тооцогдох хамтын баримт бичгүүд дээр гарын үсэг зуруулахын тулд хурлын бүтэц ямар
байсныг дурдах болно. Эцэст нь энэ үйл явцын бодит үр дүнгийн талаар, ялангуяа талуудын хооронд өндөр түвшний итгэлцлэлийг хэрхэн бий болгосон тухай өгүүлэх зорилго оршино.
Дараа нь Солонгосын хуваагдлын талаарх судалгаанд хандаж, Хүйтэн дайны үеийн Европын нөхцөл байдлыг Солонгосын хойгтой харьцуулж, төстэй болон ялгаатай талыг өгүүлэх болно.
Түүнчлэн Солонгосын хойг дээрх харилцан итгэлцлийг бий болгоход ямар
туршлагууд байж болохыг харуулна.
Downloads
77
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2015 Марко Милани
This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Journal of International Studies is retained by the author(s).
The authors grant the Journal of International Studies a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Journal of International Studies are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.