Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол-Хятадын эдийн засгийн харилцааны зарим асуудал
DOI:
https://doi.org/10.5564/jis.v4i4.1828Keywords:
эдийн засаг, Монгол, Хятад, асуудалAbstract
1990 оноос хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Монгол Улсад зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүрэлдэж, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэн, нэг хүнд ногдох хэмжээ жил дараалан өсөж, ДНБ-ын 80%-г хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг болсноор Монгол Улс нь Дэлхийн банкны бага орлоготой орнуудын жагсаалтаас дундаж орлоготой орнуудын жагсаалтад шилжин орсон юм. 1994 онд Монгол Улс нь БНХАУ-тай сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа тогтоон, цаашид хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан шинэ шатанд гаргаснаар өнөөдөр стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрээд байна. Монгол-Хятадын харилцаа 1980-аад оноос өнөөг хүртэл хөгжихдөө хэд хэдэн хөгжлийн үе шатыг дамжсан ба тэдгээр нь хэд хэдэн гэрээ хэлэлцээрээр баталгаажсан билээ. 1990-ээд оны сүүлийн хагасаас Хятад улс нь Монголын худалдаа-эдийн засгийн томоохон түнш болж, 2013 оны байдлаар хоёр орны худалдаа 5.5 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 52%-ийг эзлэж байна. Монгол дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2013 оны байдлаар 398 сая ам.доллар буюу Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 50 орчим хувийг эзлэх болов. Сүүлийн жилүүдэд Монгол, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтууд удаа дараа болж, хоёр орны эдийн засгийн харилцан үр ашигтай хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь манай улсын хөгжилд дорвитой түлхэц болох нөхцлийг бүрдүүлж байна. Энэ үйл хэрэгт эрдэмтэн судлаачдын хүчийг ашиглан, ул үндэстэй судалгаа, нотолгоонд тулгуурласан төрийн бодлого хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Downloads
125
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Дорж Т, Даваадорж Ц

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Journal of International Studies is retained by the author(s).
The authors grant the Journal of International Studies a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Journal of International Studies are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.