Хятад улс дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал, гол онцлог

Authors

  • Цэцэнгуа

DOI:

https://doi.org/10.5564/jis.v1i1.1690

Keywords:

Chinese religion, Coexistence, Long-standing

Abstract

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шашин суртахуун урт удаан түүхтэй бөгөөд хятадын гүн ухаан, ёс суртахуун, улс төр, хууль цааз, утга урлаг зэрэг олон хүрээ цараад гүн шимтэж, өвөрмөц онцлог бүхий шашин суртахууны соёлыг бүрэлдүүлж, нийгмийн амьдралд өргөнөөр нөлөөлж байна. Эдүгээ Хятад улсад бурханы шашин (үүнд хятад уламжлалтай бурханы шашин, төвд уламжлалтай бурханы шашин, өмнөд уламжлалтай дай үндэстний бурханы шашинг багтааж буй), бумбын шашин (даосын суртал), исламын шашин (лалын суртал), католик шашин, христосын шашин болон цөөн тоот үндэстний шашин шүтлэг зэргээр оршиж, нэг дүнчүүр гаруй сүсэгтэнтэй байдаг. Хятад улсын одоох байдал дахь шашин суртахууны хувирал хөгжлийн байдал, түүний гол онцлогийг танин мэдэж, дүнчүүр гаруй сүсэгтний үзэл ухамсар, оюун бодлын чиглэл, тэдгээрийн Хятад улс болон түүний хөрш зэргэлдээ олон улсын нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлөхийг анхаарч судлах нь олон улсын харилцааны судалгаанд ихээхэн ач тустай юм. Тус өгүүлэлд Хятад улсын шашин суртахууны одоох байдал болон түүний гол онцлогийг дөрвөн зүйлээр тоймлон өгүүлэх болно.

Current religious beliefs in China and its features

There are more than one hundred million religious believers of Buddhism, Taoism, Islam, Catholicism, Protestantism and minority nationality religion in current China. Study the characteristics and development trend of current Chinese religion has important practical.

Significance to the China's social harmony and stability and friendly relationship between neighboring countries. This article analyzed the main characteristics of current Chinese religion about presents a variety of religious and coexistence, religions to adapt themselves to the socialist society, religious ritual remained intact, social causes of religious long-standing.

Downloads

Download data is not yet available.
Abstract
24
PDF
8

Downloads

Published

2014-03-15

How to Cite

Цэцэнгуа. (2014). Хятад улс дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал, гол онцлог. Journal of International Studies, 1(1), 139–148. https://doi.org/10.5564/jis.v1i1.1690

Issue

Section

Articles