Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах шаардлага, боломж

Authors

  • Галсандорж Д Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч

DOI:

https://doi.org/10.5564/jis.v0i0.1634

Keywords:

эрдсийн бүтээгдэхүүн, уул уурхайн бирж, үнэт, өнгөт металл, зах зээлийн үнэ, Mineral products, mining exchange, non-ferrous metal, market price

Abstract

Монгол Улсын эдийн засаг өндөр хурдацтай өсч байгаа нь уул уурхайн салбарын өсөлттэй салшгүй холбоотой. Уул уурхайн салбарт өсөлт бий болж эерэг үр дүн гарч байгаа ч эрдсийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээс хямд үнээр экспортлож байна. Үүний зэрэгцээ манай орны уул уурхайн худалдаа зохион байгуулалтгүй, төсвийн орлого бүрдэлт, эрдсийн бүтээгдэхүүний чанар, боловсруулалтын түвшин хангалтгүй байгаа нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сулруулж байгаа зэрэг сөрөг үзэгдэл байсаар байна.

 Монгол Улсын уул уурхайн салбарт тулгарч байгаа асуудлыг судалж олон улсын жишгээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийг Монгол Улсад байгуулах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн талаар судлахдаа манай орны эрдсийн бүтээгдэхүүний нөөц, үйлдвэрлэл, хэрэглээ болон олон улсын металлын биржийн туршлага зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Requirements and Opportunities for Establishment of Mining exchange in Mongolia

 A rapid economic growth of Mongolia is inseparable linked to the development of mining industry. Although there is a positive result in the mining industry sector, mineral products are exported in low price compared to the world market one. Besides there is a negative factor that impacts on competitiveness of products in the world market budgeting due to the unorganized mining trading, and quality of mineral products is unsatisfactory. Establishment of Mining Exchange based on research of mining sector’s issues in Mongolia is required. The research on Mining Exchange of international exchange considered the experience of minerals reserve, manufacturing and consumption.

Downloads

Download data is not yet available.
Abstract
124
PDF
320

Downloads

Published

2013-06-15

How to Cite

Д, Г. (2013). Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах шаардлага, боломж. Journal of International Studies, 2, 25–42. https://doi.org/10.5564/jis.v0i0.1634

Issue

Section

Articles