БНХАУ-ын цөөнх үндэстэн оршин суудаг бүс нутаг дахь хөдөөгийн санхүүгийн тогтолцоо

Authors

  • Бүрэнжаргал М. Өвөр монголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн багш, доктор (PhD)

DOI:

https://doi.org/10.5564/jis.v3i97.1575

Keywords:

БНХАУ-ын цөөн тоот үндэстний бүс нутаг, хөдөөгийн санхүүгийн тогтолцоо, тогтвортой хөгжил

Abstract

Хятад улсын цөөн тоот үндэстний газар тариалан, мал аж ахуйн бүс нутгийн ихэнх нь байгалийн гамшигт өртөмтгий, хүрээлэн буй орчин нилээд доройтсон, эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур бүс нутагт хамаардаг. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд тус бүс нь бусад мужуудаас хөгжлөөр хоцрогдсон төдийгүй бүс доторх хөгжил нь ч харилцан адилгүй юм. Санхүү нь эдийн засагтаа тулгуурлаж байдаг боловч эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү өгүүлэлд цөөн тоот үндэстний бүс нутгийн хөдөөгийн санхүүгийн тогтолцоо нь бүрэлдэн тогтохдоо хөдөөгийн санхүүгийн тогтвортой хөгжилд тулгуурлах ёстой, мөн зах зээлийн болон захиргааны арга хэрэгслийг оновчтой хослуулах замаар санхүүгийн нөөиийг зохистой хуваарилах, бодлогын зохицуулалт бүхий санхүүг чиг удирдлага болгож, хамтын ажиллагааны санхүүг гол болгон, арилжааны санхүүг дэмжлэг болгосон олон шатлал бүхий хөдөөгийн санхүүгийн тогтолцоог тогтвортой хөгжүүлэх талаар тусгалаа.

English title: Rural Financial System in the Region of National Minority of PRC

Downloads

Download data is not yet available.
Abstract
125
PDF
171

Downloads

Published

2021-06-11

How to Cite

М., Б. (2021). БНХАУ-ын цөөнх үндэстэн оршин суудаг бүс нутаг дахь хөдөөгийн санхүүгийн тогтолцоо. Journal of International Studies, 3(97), 73–79. https://doi.org/10.5564/jis.v3i97.1575

Issue

Section

Articles