Гадаад Монгол ба Америкийн Консул Самуэл Сокобин

Authors

  • Уламбаяр Д. Монгол ЕХ-ны түншлэлийг дэмжих Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор (PhD), профессор

DOI:

https://doi.org/10.5564/jis.v3i97.1573

Keywords:

консул Сокобин, Франс А.Ларсон

Abstract

XIX зууны сүүлчийн улиралд АНУ Хятадтай харилцах “нээлттэй хаалга”- ны бодлогыг тунхагласны дараа Гадаад Монгол нь сайхь гүрний гадаад худалдаа-эдийн засгийн ашиг сонирхлын хүрээнд нэгэнт багтах болсон байна. Нийслэл Хүрээний зүүн дэнжийг Монголчууд «Американ дэнж» хэмээн нэрлэх болсон нь орос-америкийн Чарльз Э. Стукены «Стукен и Ко» болон «Mongolian Trading Company», «Andersen, Meyer & Со.,»-ийн салбар энд байрлаж байснаас гүн улбаатай юм. Эдгээр компаниуд Америкийн томоохон монопольт трест, синдикатуудтай холбоотой байв. «Mongolian Trading Со» компани нь «Standard Oil Co.,» компанитай, «Andersen, Meyer & Co.,» компани нь Америкийн «General Electric» корпораци, «International Corporation» хэмээх санхүүгийн томоохон нийгэмлэгтэй хэлхээ холбоотой байжээ. Эдгээр пүүсүүд Шанхай хотод төвтэй байсан бөгөөд салбарууд нь Тяньжин, Бээжин, Хаалган, Кантон, Харбин, Хонконг, Хүрээ зэрэг хотуудад үйл ажиллагаа явуулж байв.

English title: Outer Mongolia and American Consul Samuel Sokobin

Downloads

Download data is not yet available.
Abstract
155
PDF
567

Downloads

Published

2021-06-10

How to Cite

Д., У. (2021). Гадаад Монгол ба Америкийн Консул Самуэл Сокобин. Journal of International Studies, 3(97), 45–67. https://doi.org/10.5564/jis.v3i97.1573

Issue

Section

Articles