Comparative study of the chemical composition of submineral water from the central and east part of Mongolia
DOI:
https://doi.org/10.5564/bicct.v0i5.1071Keywords:
submineral water, microelement, chemical composition, radioactive, radonAbstract
We conducted the study of physico-chemical characteristics as hydrochemical composition and micro-elements in submineral water samples from Khuvsgul (WS1, WS2), Arkhangai (WS3-WS5), Khentii (WS6-WS11) and Dornogovi (WS12) provinces in 2017 and 2018. The pH data of submineral water in the Central part (WS1-WS5) were determined as 7.21 to 7.65, but in the East part (WS6-WS12) were showed less acidic as 5.68 to 7.86. The elec-trical conductivity (EC) and oxidation-reduction potential (ORP) in submineral water samples were ranged from 10.1 to 56.5 mS/m and -236 to 184 mV, respectively. Specifically, ORP in samples WS1, WS8 and WS10 were -236 mV, -22 mV and -56 mV, which are indicates the reducing property of samples. The hydrogeochemical results indicate that WS1-WS4 and WS6 submineral water are belong to the HCO3-Ca-Mg type, but WS5, WS7-WS10 and WS12 are belong to the HCO3-Ca-Mg-Na type water. The WS11 submineral water is alone belonging to the HCO3-Na-Ca type. Based on the geochemical compositions, the all studied submineral water were belong to the rock dominating area which were enriched by rock-water interaction. The radioactivity concentrations of 222Rn and its decay products 214Pb and 214Bi in samples WS11 and WS12 were 241-339 Bq/l and 307-315 Bq/l, 268-371 Bq/l, respectively. Thus, such submineral water is classifying to the radon-containing mineral water.
Төвийн болон зүүн бүсийн рашаан төст булгуудын химийн найрлагын харьцуулсан судалгаа
Хураангуй: Энэхүү судалгаагаар Хөвсгөл (WS1, WS2), Архангай (WS3-WS5), Хэнтий (WS6-WS11), Дорноговь (WS12) аймгуудын 2017, 2018 онуудад цуглуулсан рашаант төст булгуудын усны дээжинд физик-химийн үзүүлэлт болон микроэлементүүдийн шинжилгээ хийж, химийн найрлагыг тодорхойлсон. Төвийн бүсийн рашаант төст (WS1-WS5) булгуудын ус нь саармагаас сул шүлтлэг (рН-7.21-7.65) байхад зүүн бүсийн рашаант төст (WS6-WS12) булгуудын ус нь сул хүчиллэгээс сул шүлтлэг орчинтой (5.68-7.86) байгаа ба цахилгаан дамжуулах чанар (EC) нь 10.1-56.5 mS/m, исэлдэн ангижрах потенциал (ORP) -236-184 mV байна. Эдгээрээс WS1, WS8, WS10 зэрэг рашаан төст булгийн усанд ORP нь -236 mV, -22 mV, -56 mV илэрсэн нь бусад рашаан төст булгуудаасаа ихээхэн онцлогтой бөгөөд эдгээр уснууд нь ангижрах шинж чанартай байгааг илтгэж байна. WS1-WS4, WS6 зэрэг рашаант төст булгийн ус нь HCO3-Ca-Mg-ийн төрлийн байхад WS5, WS7-10, WS12 рашаан төст булгийн уснууд нь HCO3-Ca-Mg-Na-ийн төрлийн холимог найрлагатай, харин зөвхөн WS11 рашаан төст булгийн ус нь HCO3-Na-Ca-ийн төрлийн усны ангилалд тус тус багтаж байгааг тодорхойлсон. Судалгаанд хамрагдсан рашаан төст булгуудын ус нь Гиббсийн диаграмаар чулуулаг давамгайлсан бүсэд оршиж байгаа бөгөөд эдгээр рашаан төст булгууд нь ус-чулуулгийн харилцан үйлчлэлд орж байгааг харуулж байна. WS11 болон WS12 рашаан төст булгуудын усанд цацраг идэвхит 222Rn (241-339 Бк/л) болон түүний задралын бүтээгдэхүүн болох 214Pb (307-315 Бк/л), 214Bi (268-371 Бк/л) илэрсэн нь бусад рашаан төст булгуудаас онцлог бөгөөд радонтай рашааны ангилалд хамаарагдаж байна.
Түлхүүр үг: Рашаан төст булаг, микроэлемент, химийн найрлага, цацраг идэвх, радон
Downloads
1695
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology, MAS is retained by the author(s).
The authors grant the Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology, MAS a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology, MAS are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.