Theory of Altaic language and grammatical relationship between Turkic and Mongolian languages

Authors

  • Bold L Institute of Language and Literature, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/altaica.v20i1.4680

Keywords:

Altaic, Turkic, Mongolian languages

Abstract

Алтай хэлний онол ба түрэг, монгол хэлний хэл зүйн харьцаа

Зохиогч энэхүү илтгэлдээ алтай хэлний онолыг зөвшөөрөгчид хийгээд үл зөвшөөрөгчдийн байр суурийн талаар тодорхой баримтад түшиглэн өгүүлээд, улмаар түрэг, монгол хэлний хэл зүйн харьцааны асуудлыг уг хэлнүүдэд буй зүг чиг заах тийн ялгалын айгаар төлөөлүүлэн, эртний түрэг, монгол хэл хийгээд орчин цагийн түрэг, монгол хэлний жишээ баримтаар тодруулан үзээд дараах дүгнэлтэд хүрчээ. Үүнд, алтай хэл судлалын хүрээнд багагүй чухал байр эзэлдэг түрэг, монгол хэлний харьцааны асуудлыг уг хэлнүүдэд буй нийтлэг зүйлийг нь гол болгон гарал зүйнхээ хувьд холбоотой гэх, эсвэл уг нийтлэг зүйлийг нь нэг хэлнээсээ нөгөө хэлэндээ үзүүлсэн нөлөөгөөр тайлбарласаар нэлээд хугацаа өнгөрч, энэ хоёр эсрэг тэсрэг онолын аль нэгийг зөвшөөрч, нөгөөг нь үгүйсгэсэн бүтээл туурвил гарсаар байна. Гэвч энд зохиогчийн задлан шинжилсэн баримтаас үзэхэд түрэг, монгол хэлний харьцааг уг хоёр эсрэг тэсрэг онолын аль нэгийг нь баримтлан нөгөөг нь үгүйсгэн тайлбарлах нь учир дутагдалтай, уг хоёр онолыг тэгш харгалзан үзэх шаардлагатай нь тодорхой байна. Энэ нь эдгээр эсрэг тэсрэг онолууд нь харилцан бие биеэ үгүйсгэсэн боловч бас харилцан бие биеэ нөхсөн шинжтэй гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, түрэг, монгол хэл нь гарал зүйнхээ үүднээс холбогдож болох авч бас бие биедээ үлэмж нөлөө үзүүлсэн, гэхдээ зөвхөн түрэг хэл монгол хэлэнд биш бас орчин цагийн түрэг хэлнүүдийг бүрэлдэн тогтоход монгол хэл багагүй чухал үүрэг гүйцэтгэжээ хэмээн дүгнэжээ.

 

Abstract
10
PDF
8

Author Biography

Bold L, Institute of Language and Literature, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia

ШУА-ийн  Хүмүүнлэгийн ухааны бага чуулганы дарга, ЭШТА, академич

Downloads

Published

2024-12-30

How to Cite

L, B. (2024). Theory of Altaic language and grammatical relationship between Turkic and Mongolian languages. Altaica, 20(1), 73–86. https://doi.org/10.5564/altaica.v20i1.4680

Issue

Section

Articles