Established in 2011 and hosted by Ubiquity.
Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.
ALTAICA сэтгүүлийн 2026 оны дугаарт өгүүлэл хүлээн авна.
Эрдэмтэн судлаач Та бүхнийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Харьцуулсан хэл шинжлэлийн салбараас эрхлэн хэвлүүлдэг ALTAICA сэтгүүлийн 2026 оны дугаарт эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэхийг урьж байна. Энэ жил тус сэтгүүлийн XXII дугаар хэвлэгдэнэ.
Тус сэтгүүл нь алтай хэл шинжлэлд хамаарах монгол-түрэг, монгол-манж, монгол-солонгос, монгол-япон хэлний харьцуулсан болоод хэв шинжийн тухай судалгаанд дагнан чиглэхээс гадна “Орчуулга”, «Шүүмж», «Мэдээлэл» гэсэн булантай
ALTAICA сэтгүүл нь https://mongoliajol.info/ болон Google Scholar, Dimensions-д бүртгэлтэй, олон улсын ISSN:2308-278X дугаартай, жилд 1 удаа хэвлэгддэг. Сэтгүүлийн редакцын зөвлөлд алтай хэл судлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн олон улсад нэр хүндтэй эрдэмтэд ажиллаж, сэтгүүлд ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл бүрд хөндлөнгийн хоёр удаагийн хянан магадалгаа хийдэг.
Та бүхэн ALTAICA сэтгүүлд нийтлүүлэх өгүүллээ тавигдах шаардлагын дагуу https://www.mongoliajol.info/index.php/Altaica/about/submissions холбоосоор ирүүлнэ үү.
Өгүүлэл хүлээн авах: 2026.06.26
Редакцын зөвлөл хянах: 2026.06.29-2026.08.28
Сэтгүүлд тэнцсэн эсэхийг зохиогчид мэдэгдэх: 2026.08.28
Өгүүллийг засах: 2026.08.28 - 2026.09.18
Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2026.09.20- 2026.10.16
Established in 2011 and hosted by Ubiquity.
Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.