Manchu loanwords in Mongolian

Authors

  • Bayarsaikhan М Institute of Language and Literature, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Enkhsuvd B National University of Mongolia, Ulaanbaatar, Mongolia

Keywords:

Manchu, Mongolian language

Abstract

Монгол хэлэнд орсон манж үгс

Тус өгүүлэлд манж хэлнээс монгол хэлэнд орсон үгсийг шинжлэн тодруулахыг зорив. Үүнд, өгүүллийн эхэнд өмнөх судалгааны тоймыг гаргаж, тэдгээрт манж хэлнээс монгол хэлэнд орсон үг гэж үзсэн зарим саналын талаар өөрийн тайлбарыг бичив. Үндсэн судалгааг хийхдээ хоёр хэлний уламжлалт толь бичгүүдэд буй монгол ба манж хэлний нийтлэг үгсийг бүртгэж, тэдгээр бүртгэсэн үгсээ үе үеийн монгол хэлний дурсгал, сурвалж бичгүүдийн хэлний баримтад тохиолдож буй эсэх, тохиолдож байгаа бол ямар утгаар хэрэглэгдсэнийг нэг бүрчлэн шүүрдэн тулгаж, монгол, манж хэлний авиа зүй, бүтээвэр зүйн онцлог, бүтцээр нь задлах боломж, төрөл хэлнүүдийн баримтыг шалгуур болгон нягталсны дүнд манж хэлнээс монгол хэлэнд орсон 150 гаруй үгийг тодруулан, холбогдох тайлбар судалгааг бичив. Ингэхдээ хоёр угсаатны хэл, соёлын түүхэн харилцааг уялдуулан авч үзсэн болно.

Түлхүүр үг: монгол хэл, манж хэл, манж хэлнээс ормол үгс, хэлний харилцан нөлөөлөл

 

Abstract
156
PDF
676

Downloads

Published

2024-12-30

Issue

Section

Articles