Comprehensive Review: Agwandandar Lharamba's Elucidation of Mongolian Grammar -Phonetic Ornaments
DOI:
https://doi.org/10.69542/mjhss.v9i18.3700Abstract
Agvaandandar Lkhaaramba is a well-known philosopher, religious, cultural, and linguistic figure who has mastered Mongolian, Tibetian, and Sanskrit, and is recognized worldwide as a linguist, religious philosopher, poet, and composition scholar. He was born as the second son of Inei, a herdsman of the tribe “Zostod Ikh Khoid”, in the winter of the 23rd year of the Manchurian State, in the place called Undur Tsagaan, Bayannuruun Bag, Alshaa province. There are conflicting records of his birth and death years, such as 1759, 1759-1856, 1758-1840. His grandfather was awarded the title of "smith" due to his military merits, and his father Inei was awarded the title of “Uizen Zaizan” from the Ministry of Seals. Uncertainties about Agvaandandar Lkhaaramba’s biography can be determined by researching some of his writings and tales that have propagated among Mongolians.
Агваандандар Лхаарамбын “Монгол үсгийн ёсыг сайтар номлосон хэлний чимэг хэмээгдэх оршив” бүтээлийн судалгааны тойм
Хураангуй: Агваандандар лхаарамба бол монгол хэл, төвөд хэл, санскрит хэлнээ нэвтэрч, дэлхий нийтэд хэл зүйн эрдэмтэн, бурхны шашны гүн ухаантан, яруу найрагч, найруулга зүйч эрдэмтэн зэргээр үнэлэгдсэн нэрт гүн ухаантан, шашин соёл, хэл шинжлэлийн томоохон зүтгэлтэн юм. Тэрбээр Манж чин улсын Тэнгэр тэтгэгчийн хорин гуравдугаар он (нийтийн он тооллын 1758 он, шарагчин туулай жил)-ы өвөл, Алшаа хошууд хошууны Баяннурууны багийн Өндөр цагаан хэмээх газрын Зостод их хойд овгийн малчин Инэйгийн хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Түүнийг 1759 онд төрсөн, 1759-1856 оны хооронд амьдарч байсан буюу 1758-1840 онд амьдарч байсан гэх мэт төрсөн хийгээд таалал төгссөн он жилийн тухай адил бус тэмдэглэлүүд байдаг. Өвөг эцэг нь цэрэг дайны гавьяа байгуулсны тул үе улирах “дархан” цол хүртэж, хошуу тамгын яамнаас эцэг Инэйд нь “Үйзэн зайсан” хэргэм соёрхсон байна. Агваандандар лхарамбын намтрын тухай тодорхойгүй зүйлүүдийг түүний зарим зохиол бүтээлд хийсэн судалгаа, монголчуудын дунд тархсан домог яриа зэргээс тодорхойлж болох юм.
Түлхүүр үг: Хэлний чимэг, Агваандандар лхаарамба, гүн ухаантан, хэл шинжлэлч, монгол үсгийн сурах бичиг
Downloads
23
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Erdenesan Dashdamba, Wuyunqiqige
This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Mongolian Journal of Social Sciences and Humanities is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Social Sciences and Humanities a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Social Sciences and Humanities are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.