ҮҮЛЭН ПЛАТФОРМ СУУРИЛСАН ЗАЙН СУРГАЛТЫН СИСТЕМИЙН ЗАГВАР
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v14i1.606Keywords:
Зайн сургалт, үүлэн загвар, системийн загвар, интерфэйсAbstract
Өнөөдөр мэдээллийн технологийн хурдацтай хөгжлөөс хамааран дэлхий асар хурдацтай хөгжиж байна. Мэдээллийн технологи, програм хангамжийн хөгжил үүлэн тооцоолол руу шилжиж байгаа энэ үед үүлэн технологийг зайн сургалтанд ашиглах шаардлагатай. Зайн сургалтыг илүү интерактив байдлаар хүргэхэд үүлэнд (cloud) суурилсан Platform-as-a-Service буюу PaaS загварын ашиглах нь хялбар, энгийн хандалтыг олгодог. Хэрэглэгч үүлэн үйлчилгээний байршил болон тэдгээрийн тооцооллын суурь бүтцийн талаар нарийн мэдээлэл шаардлагагүй ба тооцоолол хийх, програм хангамжийн хүсэлт, өгөгдөлд хандах, нөөцийн хадгалалт зэргийг хийх боломж олгодог. Үүлэн тооцоолол нь эцсийн хэрэгчлэгчдэд дэлгэц болон харуулах төхөөрөмжөөр хүрдэг. Хэрэглэгч үүлэн тооцооллыг ашиглахдаа бүхий л мэдээллийн хэрэгсэл, вэб вроузер, гар утасны програм хангамжийн хэрэглээгээр алсын серверт хадгалагдсан өгөгдөл, програмуудад ханддаг. Иймд хэрэглэгч өөрт байгаа төхөөрөмж ашиглан системд хандахад уян хатан, хялбар байхаар бүтээх шаардлагатай. Мөн зайн сургалтын системийн орчин үеийн шаардалагад нийцүүлэн үүлэн платформд суурилсан зайн сургалтын системийг загварчлах талаар судалгаа хийсэн болно.
Downloads
1906
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.