ЗАРИМ ХӨРСӨН ДЭХ ГЕКСАХЛОРАНЫ (ГХЦГ)-ИЙН ҮЛДЭГДЛИЙН СУДАЛГАА

Authors

  • Ц. Нямхүү Мал аж ахуй, биотехнологийн сургууль
  • О. Хүрэлтогоо Мал аж ахуй, биотехнологийн сургууль
  • М. Бямбасүрэн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Г. Чулуунжав Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.594

Keywords:

пестицид, удаан задардаг органик бохирдуулагч, ургамал хамгаалал, мал эмнэлэг

Abstract

Бид удаан задардаг органик бохирдуулагчид (POPs)-ын ангилалд багтах гексахлорциклогексан (HCHs)-ы зарим изомерийг хөрсөнд тодорхойлж хэмжээг тогтоох зорилт тавин пестицид хэрэглэж байсан тариалангийн талбайн хөрс, үлийн цагаан оготно устгах зорилгоор пестицид цацаж байсан бэлчээрийн хөрс болон хуучин мал эмнэлэгийн газрын хөрснөөс дээж сонгон авч судалгаа хийв. Үүний дүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын тариалангийн талбайн хөрс (M1), Ховд аймгийн Мөст сумын Баянзүрх багын  хөшөөн амны доод хажуугаас  үлийн цагаан оготно устгах зорилгоор гексахлоран хэрэглэж байсан бэлчээрийн хөрс (M2), Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Амгалангийн хуучин ХААЯ-ны ургамал хамгаалалын (УХ) улсын албаны агуулах байсан газрын хөрс (S1),  Төв аймгийн Жаргалант сумын хуучин мал эмнэлэгийн газрын хөрс (S2)-ний дээжинд гексахлорциклогексаны (α-HCH, β-HCH, γ-HCH, δ-HCH) изомерүүдийг тодорхойлсон. Судалгаа хийсэн M1-хөрсний дээжинд α-HCH 0.037мг/кг, β-HCH 0.007мг/кг, γ-HCH 0.012мг/кг, δ-HCH 0.071мг/кг, M2-хөрсний дээжинд α, β, γ изомер илрээгүй, харин δ-HCH 0.132 мг/кг, S1-хөрсөнд α-HCH 0.042мг/кг, β-HCH 0.007мг/кг, γ-HCH 0.045мг/кг, δ-HCH 0.167мг/кг, S2-хөрсний дээжинд α-HCH 33.137мг/кг, β-HCH 0.202мг/кг, γ-HCH 97.53мг/кг, δ-HCH 4.57мг/кг тус тус агуулгатай байгааг судлаж тогтоов.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1554
PDF
1869

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Нямхүү, Ц., Хүрэлтогоо, О., Бямбасүрэн, М., & Чулуунжав, Г. (2016). ЗАРИМ ХӨРСӨН ДЭХ ГЕКСАХЛОРАНЫ (ГХЦГ)-ИЙН ҮЛДЭГДЛИЙН СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 135–139. https://doi.org/10.5564/mjas.v14i1.594

Issue

Section

Articles