ҮХРИЙН ИЖ СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ЭМГЭГ БИЕ БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

Authors

  • Т. Батбаяр ХААИС, Мал эмнэлгийн сургууль
  • С. Андрей ХААИС, Мал эмнэлгийн сургууль
  • Ч. Тунгалаг ХААИС, Мал эмнэлгийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.577

Keywords:

Mycobacterium avium subsp. paratuberculosis, лимфоцит, нейтрофил, макрофаг, эпителиоид эс, Лангхансын аварга эс, мөхлөгт зангилаа, үлэмж эмгэг хувиралт, эдийн эмгэг судлал, электрон микроскопын судалгаа, Ионегийн өвчин, үхэр

Abstract

Үхрийн иж сүрьеэ өвчний үед илрэх эмгэг бие бүтцийн хувиралтууд, тэдгээрийн патоморфологийн зарим онцлогийг үлэмж, бичил, хэт бичил түвшинд судлахын тулд уг өвчний үүсгэгчийн байгалийн халдвар авч, эмнэлзүйн илэрхий шинж тэмдэгтэйгээр өвчилсөн таван үнээг зориудаар нядлан шинжлэхэд энэхүү өвчний үед тохиолддог тодорхойлогч өвөрмөц эмгэг хувиралт болох мөхлөгт зангилаат үрэвсэл ихэвчлэн цутгалан,  чацархайн тунгалагийн зангилаа, тунгалгийн судсанд тод илэрсэн ч бусад эрхтнүүдэд тодорхой хувиралт ажиглагдаагүй бөгөөд тархмал буюу лепроматоз (lepromatous type) хэлбэртэй мөхлөгт зангилаат үрэвсэл зонхилох агаад, цөөн тохиолдолд голомтолсон буюу туберкулоид хэлбэр (tuberculoid type) илэрсний зэрэгцээ тэдгээрт аарцан үхжил, шохойжилт, гэржилтийн үйл явц өрнөөгүй нь бусад хивэгч мал, амьтны иж сүрьеэгээс үхрийн иж сүрьеэ өвчний  ялгагдах эмгэг бие бүтцийн хувиралтын онцлог болохыг харуулж  байна. Хэт бичил түвшний шинжилгээ буюу электрон микроскопын судалгаагаар макрофаг, эпителиоид эс, Лангхансын аварга эсүүдээр залгиурдагдсан иж сүрьеэгийн үүсгэгчүүд ихэвчлэн задраагүй байсан ба зарим тохиолдолд задарсан байгаа нь үүсгэгч бүрэн задралгүй амьд үлдсэнээр цаашид эсийн дотор үржин олширч, улмаар үүссэн мөхлөгт зангилаат үрэвслийн голомт тэлсэнээр иж сүрьеэгийн эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд хүргэдэг ажээ.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2006
PDF
2407

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Батбаяр, Т., Андрей, С., & Тунгалаг, Ч. (2016). ҮХРИЙН ИЖ СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ЭМГЭГ БИЕ БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 39–49. https://doi.org/10.5564/mjas.v14i1.577

Issue

Section

Articles