ХАЧИГТ ЭНЦЕФАЛИТИЙН ҮҮСГЭГЧИЙН СУДАЛГАА

Authors

  • Д. Эрдэнэчимэг Мал эмнэлгийн хүрээлэн, Вирус судлалын лаборатори
  • Б. Болдбаатар Мал эмнэлгийн хүрээлэн, Вирус судлалын лаборатори
  • Ё. Энхмандах Мал эмнэлгийн хүрээлэн, Вирус судлалын лаборатори
  • Ё. Мягмарсүх Мал эмнэлгийн хүрээлэн, Вирус судлалын лаборатори
  • Н. Оюунномин Мал эмнэлгийн хүрээлэн, Вирус судлалын лаборатори
  • Б. Пүрэвцэрэн Мал эмнэлгийн хүрээлэн, Вирус судлалын лаборатори

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.576

Keywords:

Хачигт энцефалит вирус, Ixodes persulcatus, үхэр зусагны бөөрний эсийн өсгөвөр (BHK-21), өрсөлдөөнт фермент холбоот эсрэгбиемийн урвал (Ө-ФХЭБУ), вирус саармагжуулах урвал (ВСУ), эс эмгэгшүүлэх тун, Сибирийн хэвшил

Abstract

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол оронд хачигт энцефалитийн ийлдэс судлалын тандан шинжилгээ хийх болон үүсгэгчийг in vivo аргаар ялган авч хэвшлийг тодорхойлох байлаа.Зорилгын хүрээнд Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн 9 сумаас нийт 750 тооны адуу, үхэр, хонь, ямааны цусны ийлдэс цуглуулж тэдгээрээс санамсаргүй түүврийн аргаар 184 цусны ийлдсийг  (адуу 43, үхэр 41, хонь 44, ямаа 56) хачигт энцефалитийн эсрэг бием илрүүлэх Өрсөлдөөнт Фермент холбоот эсрэгбиемийн урвал (Ө-ФХЭБУ) болон Вирус саармагжуулах (ВС) урвалаар шинжлэв. ФХЭБУ-ын урвалаар 17 эерэг дээжийг ВСУ-аар баталгаажуулан шинжлэхэд 17 дээж бүгд  эерэг дүн үзүүлэв.

Мөн уг өвчний үүсгэгчийг илрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос уг өвчний дамжуулагч Ixodes persulcatus зүйлийн хачиг түүж, багц болгон хуваав. Багцад хуваасан хачгийг ариутгасан фосфат буферийн (PBS) уусмалд хийн сайтар нухаж, цийдмэгийг хурилдуурдаж, дээд шингэнийг үхэр зусагны бөөрний (BHK-21) эсийн өсгөвөрт халдаав. Эсийн эмгэгшлийг гэрлийн микроскопоор харж тодорхойлон, эмгэгшсэн эсийн вируст шингэнээс РНХ ялган авч, хачигт энцефалитийн хэвшил тодорхойлох праймер ашиглан шинжлэхэд Сибирийн хэвшлийн вирус илэрсэн болно.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1923
PDF
3285

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Эрдэнэчимэг, Д., Болдбаатар, Б., Энхмандах, Ё., Мягмарсүх, Ё., Оюунномин, Н., & Пүрэвцэрэн, Б. (2016). ХАЧИГТ ЭНЦЕФАЛИТИЙН ҮҮСГЭГЧИЙН СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 33–38. https://doi.org/10.5564/mjas.v14i1.576

Issue

Section

Articles