БООМ, ДУУТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ АМЬД ХАМ ВАКЦИНЫ ОМГУУДЫГ ӨСГӨВӨРЛӨХ ЗОХИСТОЙ ГОРИМ ТОГТООСОН ТУРШИЛТЫН АЖЛЫН ДҮН

Authors

  • Б. Амартүвшин Мал эмнэлгийн хүрээлэн
  • Б. Дуламсүрэн Биокомбинат

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.287

Keywords:

Боом, дуут хавдар, вакцин, омог, өсгөвөр, спор

Abstract

Мал сүргийн дотор боом болон дуут хавдар өвчнүүдийн халдвар жил бүр дэгдэж, тухайн халдварт өвчнүүдийн гаралт мэдэгдэхүйц буурахгүй байгаа нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохирол учруулсаар байна. Энэ нь эдгээр өвчнүүдтэй тэмцэх арга хэмжээ оновчтой бус байгаагийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгдэж байгаа вакцинуудын чанар, хэрэглээний аргатай шууд холбоотой юм. Ийм учраас бид тухайн судалгааны ажилдаа боом,дуут хавдараас сэргийлэх амьд хам вакцины дэвшилтэт технологи боловсруулж, лабораторийн болоод үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөхцөлд туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн зах зээлд гаргах зорилт тавин ажиллалаа.

Энэхүү зорилтын хүрээнд боом, дуут хавдараас сэргийлэх вакцины Bacillus anthracis-ийн ВНИИВВиМ-55 болон Clostridium chauvoei-ийн 2/14 омгуудын биологийн шинж чанарыг судалсны үндсэн дээр тухайн вакцины антиген бэлтгэх буюу омгуудыг өсгөвөрлөх технологийн горимыг туршилт-судалгааны ажлаар тогтоосон болно. Вакцины омгуудыг өсгөвөрлөх технологийн горим нь үндсэн 3 үе шат болох ажлын омог бэлтгэх, эх өсгөвөр бэлтгэх, цувралын өсгөвөр бэлтгэх гэсэн технологийн дамжлага ажиллагаанаас тогтдог болохыг судалгааны ажлын үр дүнд боловсрууллаа.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.287

Downloads

Download data is not yet available.
Abstract
1738
PDF
2324

Downloads

Published

2014-12-08

How to Cite

Амартүвшин, Б., & Дуламсүрэн, Б. (2014). БООМ, ДУУТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ АМЬД ХАМ ВАКЦИНЫ ОМГУУДЫГ ӨСГӨВӨРЛӨХ ЗОХИСТОЙ ГОРИМ ТОГТООСОН ТУРШИЛТЫН АЖЛЫН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 16–19. https://doi.org/10.5564/mjas.v10i1.287

Issue

Section

Articles