BACILLUS ANTHRACIS-ИЙН ВНИИВВИМ-55, CLOSTRIDIUM CHAUVOEI-ИЙН 2/14 ОМГУУДЫН БИОЛОГИЙН ШИНЖ ЧАНАРЫГ СУДАЛСАН ДҮН
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v10i1.286Keywords:
Боом, дуут хавдар, вакцин, омог, хэлбэр зүй, өсгөвөр, хоруу чанар, спор, капсулAbstract
Жил бүр үхэр, хонин сүрэгт боом болон дуут хавдар өвчнүүд тогтмол бүртгэгдэж байгаагийн зэрэгцээ эдгээр халдварт өвчний гаралт тогтвортой буурахгүй байгаа нь нэг талаас тухайн халдварт өвчнүүдийн эсрэг хийгдэж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн, нөгөө талаас вакцинжуулалтын зардал, үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах төсөв хөрөнгөтэй шууд холбоотой юм.
Манай орны мал эмнэлгийн практикт боомоос урьдчилан сэргийлэхийн тулд Bacillus anthracis “Sterne 34F2” амьд вакциныг, дуут хавдар өвчний дархлаажуулалтанд идэвхигүйжүүлсэн вакциныг тус тус хэрэглэж байна. Энэ нь вакцинжуулалтын арга хэмжээг авч явуулахад хүндрэл учруулж байгаагаас гадна, дуут хавдраас сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцины дархлааны хугацаа харьцангуй богино буюу 6 сар байгаа нь учир дутагдалтай юм. Иймд нэг удаагийн вакцинжуулалтаар боом болон дуут хавдар өвчнөөс нэгэн зэрэг хамгаалах чадвартай, хам вакцины технологийг боловсруулж, лабораторийн болоод үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөхцөлд турших, улмаар мал эмнэлгийн практикт нэвтрүүлэх нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хувьд төдийгүй улс орны эдийн засагт ач холбогдолтой ажил байсан юм. Бидний судалгааны ажлын үр дүнд эдгээр халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хам вакцины үйлдвэрлэлд хэрэглэгдэх Bacillus anthracis-ийн ВНИИВВИМ-55, Clostridium chauvoei-ийн 2/14 омгуудын биологийн шинж чанар нь судлагдлаа.
Анх удаа Боом, Дуут хавдар өвчнүүдээс сэргийлэх амьд хам вакцины технологийг шинээр боловсруулж, лабораторийн болон үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөхцөлд туршин судалж үйлдвэрлэлд нэвтрүүлэн зах зээлд гаргахад бэлэн болгоод байна.
Энэхүү судалгаагаар ВНИИВВиМ-55 омгийн морфологи болон тинкториал шинж чанарыг Грамын аргаар будаж, микроскопоор дурандаж шалгалаа. Омгийг invitro-д капсул үүсгэлтийг тодорхойлох зорилгоор омгийг цустай МПА-т 18-24 цаг өсгөвөрлөөд түүнээс түрхэц бэлтгэн Леффлерийн хөх болон Ребигер, Михин, Ольт, Гимзийн аргаар будаж микроскопоор хэлбэр зүйг тодорхойллоо. Хагас шингэн МПА-т омгийг суулгаж, 370С-т 16-18 цаг өсгөвөрлөж хөдөлгөөнийг тодорхойлж үзэхэд зөвхөн хатгалтын дагуу өсгөвөрлөгдөж байсан нь уг бактер хөдөлгөөнгүй болохыг нотоллоо.
Cl.chauvoei-ийн 2/14 омгийн морфологи болон тинкториал шинж чанарыг Грамын болон Муромцевын аргаар будаж, микроскопоор дурандаж шалгалаа. Омгийг in vitro-д капсул үүсгэлтийг тодорхойлох зорилгоор омгийг цустай МПА-т 18-24 цаг өсгөвөрлөөд түүнээс түрхэц бэлтгэн Леффлерийн хөх болон Ребигер, Михин, Гимзийн аргаар будаж микроскопоор харж шинжиллээ. Хагас шингэн МПА-т омгийг суулгаж, 37°С-т 20-24 цаг өсгөвөрлөж хөдөлгөөнийг тодорхойлж үзэхэд хатгалтын дагуу бус, тэжээлт орчинд тархаж өсгөвөрлөгдөж байсан нь уг бактер хөдөлгөөнтэй болохыг харуулсан юм.
Downloads
2145
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.