Results of research on intake and nutrition digestibility for concentrated feed enriched with zeolite and glycerin and grass herb

Authors

  • Erdenechimeg Ayush School of Animal Science and Biotechnology, Mongolian University of Life Sciences, Zaisan 17029, Ulaanbaatar, Mongolia https://orcid.org/0000-0003-4486-8701
  • Togtokhbayar Norovsambuu School of Animal Science and Biotechnology, Mongolian University of Life Sciences, Zaisan 17029, Ulaanbaatar, Mongolia
  • Sodnomtseren Choinzon School of Animal Science and Biotechnology, Mongolian University of Life Sciences, Zaisan 17029, Ulaanbaatar, Mongolia
  • Gurbazar Damdinsuren School of Animal Science and Biotechnology, Mongolian University of Life Sciences, Zaisan 17029, Ulaanbaatar, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v15i35.2441

Keywords:

recipe, zeolite, glycerin, active micronutrients

Abstract

The research study determined the intake and nutrient digestibility of the special feed recipe which is developed for fattening cattle and that has rich in essential nutrients, the recipe includes concentrated feed and grass herb. 

The present feeding trail was carried out for 45 days in Bayan Simmental beef farm situated in Bayan sum (43º34’15’’N, 104º25’33’’E) of Tuv province. A total of 12 native Mongolian cattle were selected which were 18-19 months old and classified into a control group and two experimental groups according to their age, live weight, and sex.

During the experimental period control group was fed by developed feed (wheat - 34.8, wheat bran - 28.2, barley - 36, bone-meat meal - 1%), while first experimental group was fed by developed feed ratio enriched with 2 % of zeolite whereas (wheat - 34.8, wheat bran - 28.2, barley - 36, bone-meat meal– 1, zeolite 2%), second experimental group were provided developed ratio enriched with 2% of zeolite and 6% of glycerin (wheat - 34.8, wheat bran - 28.2, barley - 36, bone-meat meal – 1, zeolite 2, glycerin 6%).

All of these cattle in two different groups were fed for 52 days in total, such as 7 days for preparation and 45 for experimental periods, respectively. Concentrated feed intake was 100% during the experimental period and coarse feed intake was 42.8-72.5% for the control group, 41.1-78.4% for the first experimental group, and 43.5-69.3 % for the second experimental group.

Цеолит, глицеринээр баяжуулсан хүчит багсармал тэжээл болон үетэн алаг өвс бүхий жорын идэмж, шимт бодисын шингэцийг судалсан дүн

Хураангуй

Бордооны үхэрт зориулан үетэн алаг өвс болон хүчит багсармал тэжээл оролцсон, хэрэгцээт шимт бодисоор баланслуулсан жор боловсруулж, тэжээлийн идэмж, шимт бодисын шингэцийг нь тодорхойлов. Бордоонд Төв аймгийн “Баян симментал” үхрийн аж ахуйг түшиглэн 2014 оны 12 дугаар сарын 4-өөс эхлэн 2015 оны 1 дүгээр сарын 30 хүртэл хугацаанд Монгол үүлдрийн нийт 12 үхрийг амьдын жин, нас, хүйсээр нь ижилсүүлэн сонгож хяналтын 1, туршилтын 2 бүлэг болгон туршилтыг хийсэн болно.

Туршилтын хугацаанд хяналтын бүлгийг үндсэн жороор (улаанбуудай-34.8, буудайн хивэг-28.2, арвай-36, яс махны гурил-1%), туршилтын I бүлгийг боловсруулсан жорыг байгалийн цеолит 2%-иар (улаанбуудай-34.8, буудайн хивэг-28.2, арвай-36, яс махны гурил-1%+ цеолит 2%), туршилтын II бүлгийг цеолиттой жор дээр глицерин 6%-иар (Улаанбуудай- 34.8, буудайн хивэг- 28.2, арвай-36, яс махны гурил-1%+ цеолит2%+глицерин 6%) баяжуулан тэжээв. Туршилтыг бэлтгэл 7, тооцооны  45 хоногийн турш явуулахад  багсармал тэжээлийн идэмж туршилтын үе бүрд 100% байсан бол бүдүүн тэжээлийн идэмж хяналтын бүлэгт 42.8-72.5%, туршилт I бүлэгт 41.1-78.4%, туршилт II бүлэгт 43.5-69.3 % байв. Монгол үхрийн жорын шимт бодисын шингэцийг сонгомол аргаар тодорхойлоход хяналтын бүлэгт органик бодисын шингэц 84.7, эслэгийнх 49.2, уургийнх 85.7, тослогийнх 70.8, АХБ-ынх 90.9%, туршилт I бүлэгт органик бодисын шингэц 86.6, эслэгийнх 53.6, уургийнх 87.6, тослогийнх 77.6, АХБ-ынх 92.9 %, туршилт II бүлэгт дээрх дарааллаар 87.4, 60.9, 88.5, 73.2, 93.1 % тус тус байсан бөгөөд органик бодис, эслэг, протеин, тослогийн шингэц бүлэг хооронд бодит ялгаагүй, харин азотгүй хандлаг бодисын шингэц хяналт болон туршилт II бүлгийн хувьд бодит ялгаатай (p<0.05) байлаа.

Түлхүүр үг: жор, цеолит, глицерин, хүчит багсармал тэжээл

Downloads

Download data is not yet available.
Abstract
140
PDF
174

Downloads

Published

2022-12-26

How to Cite

Ayush, E., Norovsambuu, T., Choinzon, S., & Damdinsuren, G. (2022). Results of research on intake and nutrition digestibility for concentrated feed enriched with zeolite and glycerin and grass herb. Mongolian Journal of Agricultural Sciences, 15(35), 1–6. https://doi.org/10.5564/mjas.v15i35.2441

Issue

Section

Articles