Features of the Mongolian throat singing repertoire

Authors

DOI:

https://doi.org/10.69561/mjac.v26i50.4419

Keywords:

oral tradition, ritual, devotion, creation, ensemble, solo

Abstract

Abstract: In addition to the nature, society, and lifestyle of Mongolia, a unique form of folk art and culture is the Mongolian throat singing (khöömii). Mongolian throat singing has been a traditional Mongolian ritual since ancient times, and has become a means of communication through animal husbandry and nature. Therefore, the characteristics of the Mongolian throat singing repertoire were examined in relation to a specific historical period. Mongolians have created a unique repertoire of throat singing, a symbol, sign, meaning, imagery, mentality, and spiritual values, with unique sounds and melodies of throat singing.

Монгол хөөмийн урын сангийн онцлог

Хураангуй: Монголчуудын байгаль, нийгэм, ахуй амьдралын онцлогоос үүдэлтэй язгуур соёл, ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл зүйл бол хөөмий юм. Хөөмийлөхүйн үйл нь эрт цагаас монголчуудын зан үйл, мал ахуй хийгээд байгаль дэлхийтэй харилцах дохио хэл бүхий харилцааны нэгэн хэрэглүүр болж ирсэн онцлогтой. Байгаль, дэлхий, мал ахуй, араатан жигүүртэн зэрэг сав шимийн ертөнцийн мөн чанарыг таних, аргадан дээдлэх, амьдрах арга ухаанаас хөөмийн үйл үүдэж, түүний мөн чанарын илрэл нь хүний дуу хоолойгоор амилан биежиж ирсний бодит тусгал нь хөөмийн урын сан юм.
Иймээс хөөмийн урын сангийн онцлогийг тодорхой түүхэн цаг үед хамаатуулан авч үзэж, төлөөлөх уран бүтээлчдийн урын сангийн онцлог, хөөмийн уран бүтээлийн сэдэв, тоглох арга техник, хэв маяг болон соёлын үүрэг, ач холбогдол, хөгжлийн чиг хандлага зэргийг тус өгүүлэлд тодруулахыг зорив. Монголчууд хөөмийн өвөрмөц авиа эгшиг, ая аялгуугаар монгол соёлын нэгэн тэмдэг, дохио, утга бэлгэдэл, дүр дүрслэл, ертөнцийг үзэх үзэл, оюун санааны үнэт зүйлсийн давтагдашгүй утга агуулга бүхийн урын санг бүтээжээ.

Түлхүүр үгс: аман өв, зан үйл, сүсэг бишрэл, бүтээл, хамтлаг, гоцлол

 

Downloads

Download data is not yet available.
Abstract
227
PDF-Mongolian
67

References

Монгол хэлээр:

Бадраа, Ж. 2017. Ардын урлаг судлал. Улаанбаатар.

Балхаажав, Ц., Лувсанцэрэн, Г., Норовсамбуу, С., Нямдорж, Ү., Содномгомбо, Д. 1990. Философийн толь. Улаанбаатар: УХГ.

Батчулуун, Лүнтэн. 2018. Монголын дүрслэх урлагийн нэвтэрхий толь. Улаанбаатар: Сэлэнгэ пресс.

Бум-Очир, Д., Мөнх-Эрдэнэ, Г. 2012. Нийгэм, соёлын хүн судлалын онолын үүд. Улаанбаатар: Адмон.

Жанцанноров, Нацаг. 1996. Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь (Орос-монгол, монгол-орос). Улаанбаатар.

Пунсалдулам, Б. 2018. Шинэ соёл монголд төлөвшсөн түүх (XX зуун). Улаанбаатар: Соёмбо принтинг.

Энэбиш, Ж. 2017. Монгол хөгжмийн их нүүдэл-I. Улаанбаатар.

Гадаад хэлээр:

Courtenay, Jan Baudouin de. 2024. https://www.polilingua.com/blog/post/theories-of-languages-origin.html.

Андреева, Н. С. 2018. “Магия - ритуал - миф теориях культуры (Дж. Фрезер и Малиновский).” Вестник научный журнал, Ленинградского государственного университета: 83.

Архивын баримт:

Монгол Улсын Үндэсний төв архив /МУҮТА. Д.Лувсаншаравын хувийн архив 1954. х.545, д.01, хн.85.

Монголын радиогийн алтан сан хөмрөг:

Сарантуяа, Н. (зох.). 2016. “Хөөмийч С.Цэдээгийн тухай.” 2024.07.22. МРадиогийн Алтан сан хөмрөг.

Аман ярилцлага:

Сэнгэдоржийн Нанжидтай хийсэн Монгол хөөмийн тухай ярилцлага. Улаанбаатар, 2017.07.17.

Дашдоржийн Цэрэндаваатай хийсэн Хөөмийн түүхэн хөгжлийн тухай ярилцлага. Улаанбаатар, 2016.08.13.

Downloads

Published

2025-06-30

How to Cite

Erdenetsogt , D. (2025). Features of the Mongolian throat singing repertoire. Mongolian Journal of Arts and Culture, 26(50), 48–63. https://doi.org/10.69561/mjac.v26i50.4419

Issue

Section

Articles

Similar Articles

1 2 3 4 > >> 

You may also start an advanced similarity search for this article.