Theoretical perspectives and conceptual approaches in biographical studies of culture and the arts

Authors

DOI:

https://doi.org/10.69561/mjac.v26i50.4418

Keywords:

biographical study, scope, characteristics, trends, contextual factors

Abstract

Biographical research is a viable and valuable approach across all scientific disciplines. Within the realm of Mongolian cultural and art studies, the examination of individuals who have played a historically significant role offers insight into the development of these fields during particular periods. Such an approach allows scholars to analyze underlying causes, contextual interrelations, and the influence of dominant ideologies, perspectives, and individual initiatives. In recent years, there has been an increasing societal demand for more comprehensive and multidimensional biographical studies. This paper seeks to provide an overview of the development of biographical research in the domains of culture and the arts. By exploring the theoretical underpinnings and conceptual orientations of biographical inquiry, the study aims to offer both scientific and practical contributions for future researchers. Accordingly, the paper outlines the trajectory and current state of biographical research within the scientific landscape of Mongolian society. In this study, the theoretical and methodological foundations of biographical research in the field of culture and the arts are examined. The biography of a historical individual is analyzed using a combination of hermeneutic methods, contextual historical documentation, content sampling, critical analysis, comparison, and synthesis. From this perspective, the study of biographies of prominent figures in the field of culture and the arts emphasizes the use of a new trend in biographical research known as personal history. This approach seeks to reconstruct the subject’s life as comprehensively and authentically as possible. While it may carry elements of individual subjectivity, it simultaneously encompasses the broader historical context of societal, cultural, artistic, and literary developments, thereby rendering it both innovative and significant in terms of academic and cultural value. It is also essential to examine the life and work of the individual in relation to the historical context in which they lived and created, taking into account the influence of both internal and external socio-cultural and environmental factors that shaped their personal and professional trajectory.

Соёл, урлагийн намтар судлалын онол, үзэл баримтлал

Хураангуй: Намтар судлалыг аль ч шинжлэх ухааны салбарт судлан үзэх бүрэн боломжтой. Монголын соёл, урлаг судлалын салбарт түүхэн үүрэг гүйцэтгэсэн бие хүний намтрыг судалснаар тухайн үед тус салбар хэрхэн хөгжиж байсан талаар мөн түүний шалтгаан, хамаарал, ямар үзэл бодол, чиг хандлагатай хүмүүсийн санал, санаачилга хэрхэн нөлөөлсөн зэргийг тодруулах боломжтой. Сүүлийн жилүүдэд намтар судлалын судалгааг олон талаас судлан тодруулах нийгмийн шаардлага үүсэж байгаа тул соёл, урлагийн намтар судлалын хөгжлийг тоймлон үзүүлэхийг зорив. Соёл, урлагийн намтар судлалын онол, үзэл баримтлалыг авч үзсэнээр дараагийн судлаачдад шинжлэх ухааны хийгээд практик ач холбогдолтой юм. Иймийн тул монгол нийгмийн шинжлэх ухааны салбарт намтар судлалын судалгаа хэрхэн хөгжиж буйг тоймлон авч үзлээ. Энэхүү судалгаанд соёл урлагийн салбарын намтар судлалын асуудлын онол, үндэслэлийн асуудлыг авч үзэхдээ түүхэн бие хүний намтрыг герменевтик, түүхэн нөхцөл байдлын баримтын түүвэрлэлт, задлан шинжилгээ, харьцуулалт, нэгтгэн дүгнэх арга зүйг ашигласан болно. Энэ үүднээс соёл урлагийн салбарын нэрт хүмүүсийн намтрыг судлахдаа намтар судлалын шинэ чиг хандлага болох Personal history буюу “хувь хүний түүх”-ийг ашиглаж, аль болох бүрэн бүтнээр нь сэргээхийг чухалчлах, энэ нь хувийн бодигалаг шинжтэй хэдий боловч нөгөөтээгүүр нийгэм, соёл, урлаг, утга зохиолын хөгжлийн өргөн цар хүрээний түүхийг хамарсан онцлогтой болдгоороо шинэлэг, ач холбогдолтой болох юм. Түүнчлэн тухайн хүний амьдрал үйл ажиллагааг түүний аж төрж, бүтээн туурвисан түүхэн цаг үеийн нөхцөл байдал, нийгэм, соёлын гадаад дотоод орчны хүчин зүйлсийн нөлөөтэй уялдуулан авч үзэх нь чухал болно.

Түлхүүр үгс: намтар судлал, хамрах хүрээ, онцлог, чиг хандлага, нөхцөл байдал

Downloads

Download data is not yet available.
Abstract
181
PDF-Mongolian
78

References

Балхаажав, Ц. 2012. Хүн хэмээх агуу их ертөнц. Улаанбаатар: Интерпресс ХХК.

Болдбаатар, Жигжид. 2017. Монгол түмний сод хүмүүс (Монголын тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүд) VII боть. Ред. Батсайхан Д. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК.

Болдбаатар, Жигжид. 2015. Монгол түмний сод хүмүүс (Монгол төрийн зүтгэлтнүүд) Дэд боть. Ред. Мягмарсамбуу Г. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК.

Болдбаатар, Жигжид. 2018. Монголын түүхэн судлал. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл Боть III. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК.

Бурова, В.Г. 1990. Древне Китайская философия. Москва.

Бүрнээ, Д., Энхтөр, Д. 2013. Төвд-Монгол толь. Хян. Чоймаа Ш. (нэмэн засварласан 5 дахь хэвлэл). Улаанбаатар.

Бямбаа, Р. 2004. Монголчуудын төвд хэлээр туурвисан, монгол хэлэнд орчуулсан номзүйн бүртгэл Боть I. Улаанбаатар.

Дамдинсүрэн, Ц., Лувсандэндэв, Д. 1983. Орос монгол толь. Улаанбаатар: УХГ.

Дарьхүү, Р. 2022. “Философийн хүн судлалын арга зүйн асуудалд.” Философи ба шинжлэх ухааны танин мэдэхүй: онол арга зүйн асуудлууд. Эмхэт. Мягмарсайхан П. Улаанбаатар.

Дашжамц, Д. 1989. БНМАУ дахь социалист бие хүний төлөвшил хөгжлийн асуудал. Улаанбаатар.

Жан Чүн Рэн. 2019. Намтрын судалгааны арга зүй. Бээжин: Бээжингийн багшийн их сургуулийн хөгжмийн сургууль.

Лонжид, З. 1999. ХХ зууны монголын түүхт хүмүүсийн намтар судлалын тойм. ХХ зууны Монголын түүхийн асуудалд (Эрдэм шинжилгээний хурлын өгүүллүүдийн эмхэтгэл). Улаанбаатар.

Наранцэцэг, Д. 2013. Монгол намтар зохиолын судалгаа (Цахар гэвш Лувсанцүлтимийн монгол хэлээр туурвисан Богд Зонхавын намтрын жишээн дээр). Улаанбаатар.

Рашид Ад-дин Фазлулзах. 2013. Шашдирын чуулган. Улаанбаатар.

Төмөртогоо, Д. 2018. Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь. Улаанбаатар.

Хишигтогтох, Ч. 2008. Эртний уран зохиолын шинэ судлал. Хөрв. Сүглэгмаа Х. Улаанбаатар.

Хүрэлбаатар, Л. 1996. Огторгуйн цагаан гарди. Улаанбаатар: Адмон ХХК.

Цэвэл, Я. 1966. Монгол хэлний товч тайлбар толь. Ред. Лувсанбалдан Х. Улаанбаатар: ШУА-ийн хэвлэх үйлдвэр.

Цэвээндорж, Д. 2006. Монгол зохиолчийн намтар зохиолын судалгаа. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК.

Цэзэн, Ж. 2011. “Монгол судар номын “гарчигзүйн” бүтэц тогтолцоо (XVII-XIX зуун).” Sc.D дисс., Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Соёл урлагийн их сургууль.

Цэцэгмаа, Ж. 2008. Монгол оронд Жамсрангийн Цэвээний өрнүүлсэн эрдэм шинжилгээ, соён гэгээрүүлэлт, нийгэм улс төрийн үйл ажиллагаа (1911-1931). Улаанбаатар.

Downloads

Published

2025-06-30

How to Cite

Otgondoo, A. (2025). Theoretical perspectives and conceptual approaches in biographical studies of culture and the arts . Mongolian Journal of Arts and Culture, 26(50), 34–47. https://doi.org/10.69561/mjac.v26i50.4418

Issue

Section

Articles

Similar Articles

<< < 1 2 3 4 5 6 7 8 > >> 

You may also start an advanced similarity search for this article.