Observations on inner Mongolian composer Yalalt (Yeerda)'s piano compositions

Authors

DOI:

https://doi.org/10.69561/mjac.v25i48.3631

Keywords:

piano composition, genre, Yalalt, stylistic writing, analysis

Abstract

This article was written to identify and analyze the works of Inner Mongolian composer Yalalt (Yeerda) and their characteristic styles, and through this, to understand the development and progress of the piano works of Inner Mongolian composers. Within the scope of the goal, the development of Inner Mongolia’s piano art is briefly introduced, the types of piano works by composers are clarified, and the style and characteristics of the compositions are explored, taking composer Yeerda’s " Piano Collection" as an example, the goal was to study and continue to study a specific work. From this perspective, we looked into books, notes, and articles published in academic journals, collected them, classified the works by genre, analyzed the selected works, and summarized our observations.
For example, composer Yeerda’s “Piano collection” includes 41 works, 15 of which have Mongolian style and characteristics (37% of the collection’s works) and 26 (63%) works created using new and innovative modern techniques. From this, we can see that composition education developed late in Inner Mongolia, but now it has its own composers, and they (such as Yeerda) are creating works using combinations, expressing their contribution to the development of piano art. This shows that composers are not lagging behind and are still exploring world music composition techniques.

Өвөр монголын хөгжмийн зохиолч Ялалтын төгөлдөр хуурын бүтээлд хийсэн ажиглалт

Хураангуй: Энэхүү өгүүллээ өвөр монголын хөгжмийн зохиолч Ялалтын бүтээлүүд, тэдгээрийн онцлог хэв маягийг тодруулан дүн шинжилгээ хийж, энэ бүхнээр дамжуулан Өвөр монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлийн хөгжил дэвшлийг тодорхойлон таниулах зорилгоор бичсэн болно. Зорилгын хүрээнд Өвөр монгол дахь төгөлдөр хуурын урлагийн хөгжил дэвшлийн талаар товч танилцуулж, хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлийн төрөл зүйлийг тодруулан, хөгжмийн зохиолч Ялалтын “Төгөлдөр хуурын түүвэр”, тодорхой бүтээл дээр нь жишээлэн зохиомжийн хэв маяг, онцлогийг тодруулан илрүүлж, цаашид үргэлжлүүлэн судалгаа хийх сэдлийг өгч, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахыг зорилтоо болгосон. Энэ үүднээс бид хэвлэгдсэн ном ноот, эрдэмтэн судлаачдын өгүүлэлтэй танилцаж, цуглуулан, бүтээлүүдийг төрөл зүйлээр нь ангилан, сонгосон бүтээлийг задлан шинжилж, өөрийн ажиглалтаа нэгтгэн дүгнэхийг хичээсэн юм.
Тухайлбал, хөгжмийн зохиолч Ялалтын “Төгөлдөр хуурын түүвэр”-т нийт 41 бүтээл багтсан байгаагаас монгол хэв намба, онцлогтой 15 бүтээл (энэ нь түүвэр дэх бүтээлийн 37%), орчин үеийн шинэ, шинэлэг арга техникээр туурвисан 26 (63%) бүтээл байна. Үүнээс харахад, Өвөр монголд хөгжмийн зохиомжийн дэг сургалт хожуу бүрэлдэн хөгжсөн боловч өнөө өөрийн гэсэн хөгжмийн зохиолчидтой болж, төгөлдөр хуурын урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан байгааг илэрхийлэхийн зэрэгцээ хөгжмийн зохиолчид, тухайлбал Ялалт, уламжлалт болон орчин үеийн арга техникийг хослуулан ашиглаж бүтээлээ туурвиж буй нь өвөр монголын хөгжмийн зохиолчид дэлхийн хөгжмийн зохиомжийн арга техникээс хоцрон хаягдаагүй, эрэл хайгуулыг хийсээр байгаа гэдгийг илэрхийлж байна.

Түлхүүр үгс: зохиомж, төрөл зүйл, Ялалт, төгөлдөр хуурын бүтээл

Downloads

Abstract
23
PDF
37

Downloads

Published

2024-10-28

How to Cite

Munkhbaatar, H., & Khaidav, A. (2024). Observations on inner Mongolian composer Yalalt (Yeerda)’s piano compositions. Mongolian Journal of Arts and Culture, 25(48), 183–197. https://doi.org/10.69561/mjac.v25i48.3631

Issue

Section

Articles