Mongolian policy of importing workers from Inner Mongolia in conjunction with the Mongolian-Chinese labor force agreement of 1954

Authors

DOI:

https://doi.org/10.5564/jis.v46i115.3081

Keywords:

Mongolian-Chinese relations, Chinese workers, Inner Mongolia

Abstract

Between 1955 and 1964, approximately 12,000 Chinese laborers were brought to Mongolia as part of an agreement between the Mongolian People's Republic and the People's Republic of China to support the construction efforts in Mongolia. In 1955, during the negotiations for this agreement, the Mongolian representatives aimed to bring in a significant number of workers and, if feasible, to grant them the right to reside in Mongolia for an extended period, as indicated in archival documents. This article aims to clarify the reasons for this request. In the process, the agreement's contents and further implementation were assessed in connection with the foreign policies and activities of Mongolia and China. The Mongolian side's desire to grant Chinese workers the right to live in Mongolia, bring their families to Mongolia, and prevent them from sending remittances to China implied their intention to allow these workers to settle permanently and eventually become Mongolian citizens. However, when the Chinese workers returned from Mongolia in 1964, there were hardly any of them who remained in Mongolia. In conjunction with certain features of Mongolia's foreign and domestic policies carried out in the 1950s, and in response to Mongolia's repeated requests to China for workers from Inner Mongolia, Mongolia's intention to acquire labor from China not only aimed to address its labor shortage but also revealed a policy of relocating some Inner Mongolians to Mongolia.

 

1954 оны Монгол-Хятадын ажиллах хүчний хэлэлцээрийн хүрээнд Өвөр Монголоос ажилчин авах Монголын бодлого

Хураангуй: БНМАУ-ын бүтээн байгуулалтад ажиллах хүчнээр туслах тухай БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1955-1964 онд нийт 12 мянга орчим хятад ажилчид БНМАУ-д ирж ажилласан билээ. Энэ тухай хэлэлцээрийг 1955 онд хоёр талын төлөөлөгчид боловсруулах үеэр Монголын төлөөлөгчид аль болох олон ажилчныг аль болох урт хугацаагаар, боломжтой бол БНМАУ-д амьдрах эрхтэй үлдээхээр аваачихыг эрмэлзэж байсан нь архивын баримтад тэмдэглэгдэн үлджээ. Энэ хүсэлтийн учир шалтгааныг тодруулахыг уг өгүүллээр зорив. Ингэхдээ хэлэлцээрийн агуулга, цаашдын хэрэгжилтийг Монголын ба Хятадын гадаад бодлого, үйл ажиллагаатай уялдуулан үзэв. Монголын тал Хятадаас ажиллах хүч авахдаа тэдгээр ажилчдад Монголд амьдрах эрх олгох, гэр бүлийг нь Монголд авчрах, Хятад руу мөнгө гуйвуулахгүй байлгахыг эрмэлзэж байсан явдал бол тэднийг буцаалгүй суурьшуулах, улмаар Монголын иргэн болгохыг зорьсон явдал мөн боловч хятад ажилчид 1964 онд Монголоос буцахад Монголд тэднээс бараг хүн үлдсэнгүй. 1950-иад онд явуулсан Монголын гадаад, дотоод бодлогын зарим шинж чанар, Өвөр Монголоос ажилчин ирүүлэх тухай Хятадын талд тавьсан удаа дараагийн хүсэлтүүдтэй уялдуулан үзвэл, Хятадаас ажиллах хүч ирүүлэх Монголын эрмэлзэл нь ажиллах хүчний хомсдолоо шийдвэрлэх зорилтоос гадна өвөр монголчуудын зарим хэсгийг ажиллах хүчний хэлбэрээр нүүлгэн ирүүлэх уламжлалт бодлогыг давхар агуулж байжээ.

 Түлхүүр үг: Монгол-Хятадын харилцаа, хятад ажилчид, Өвөр Монгол

Downloads

Download data is not yet available.
Abstract
275
PDF
147

Author Biography

Altantugs Namjilchoijil, School of Arts and Sciences, National University of Mongolia, Ulaanbaatar, Mongolia

Ph.D

Downloads

Published

2023-11-03

How to Cite

Namjilchoijil, A. . (2023). Mongolian policy of importing workers from Inner Mongolia in conjunction with the Mongolian-Chinese labor force agreement of 1954. Journal of International Studies, 46(115), 96–110. https://doi.org/10.5564/jis.v46i115.3081

Issue

Section

Articles