The Tradition of Oral Literature in the Novels of Academician Byambyn Rinchen

Authors

DOI:

https://doi.org/10.5564/sf.v46i1.5160

Keywords:

Zaan Zaluudai, folklore, modern, oral legends, analysis, Mongolian historical novel

Abstract

The novel “Zaan Zaluudai”, published in 1965 by academician Byambyn Rinchen, a renowned enlightener and one of pioneers of modern Mongolian literature, is the first major historical-paleontological work in the literary heritage of Mongolia and Central Asia to artistically depict the life of prehistoric humans. This article aims to comprehensively analyze the rich traditions of Mongolian folklore reflected in the novel and how the author reworked them to integrate these traditions into the characters' mindsets and linguistic styles. In portraying the lives of prehistoric people, their initial attempts to understand the natural world, and the internal dynamics of primitive society, Rinchen B. masterfully employed ancient forms of oral literature, including mythology, shamanic invocations, blessings, curses, taboos, and the cognitive frameworks of oral legends.
Throughout the research, we conducted a textual analysis of the original work, explaining how the prehistoric worldview is expressed through oral literary forms. This analysis is linked to the academic theories and concepts of prominent Mongolian literature scholars such as Luvsanvandan S, Sampildendev Kh, and Tsedev D. The author utilized oral traditions not merely as a formal decoration but at a profound semantic level, weaving the early stages of human cognitive development with the rich vocabulary and dialectal characteristics of the Mongolian language, which constitutes the primary value of this work. Our study proves that the linguistic style and characterization methods of “Zaan Zaluudai” preserve the fundamental traits of Mongolian folklore and contribute greatly to visualizing the prehistoric historical environment to life. Finally, the article highlights that this work represents a unique genre of the Mongolian historical novel, successfully synthesizing scientific facts with artistic imagination and oral literary traditions.

Академич Бямбын Ринчений романууд дахь аман зохиолын уламжлал

Хураангуй: Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, нэрт соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринчений 1965 онд хэвлэгдсэн “Заан Залуудай” роман нь Монголын төдийгүй Төв Азийн хүүрнэл зохиолын санд балар эртний хүний амьдралыг уран сайхны аргаар боловсруулан харуулсан анхны томоохон хэмжээний түүхэн-палеонтологийн бүтээл юм. Энэхүү өгүүлэлд уг романд туссан монгол ардын аман зохиолын баялаг уламжлал, түүнийг зохиолч хэрхэн уран сайхны аргаар дахин боловсруулж, дүрийн сэтгэлгээ болон хэл найруулгад шингээснийг иж бүрэн шинжлэн үзэхийг зорилоо. Б.Ринчен балар эртний хүний амьдрал, байгаль дэлхийгээ танин мэдэх гэсэн анхны оролдлого, хүй нэгдлийн нийгмийн дотоод харилцааг дүрслэхдээ монгол ардын аман зохиолын төрөл зүйлээс домог зүй, бөө мөргөлийн дуудлага, ерөөл, магтаал, хараал зүхлийн үг, зүйр цэцэн үг болон аман домгийн сэтгэлгээг чадварлаг ашигласан байдаг.
Судалгааны явцад бид зохиолын эх бичвэрт бичвэр судлалын шинжилгээ хийж, эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл нь аман зохиолын хэлбэрээр хэрхэн илэрч байгааг Монголын нэрт уран зохиол судлаачид болох С.Лувсанвандан, Х.Сампилдэндэв, Д.Цэдэв нарын зэрэг ахмад эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээлүүд, тэдгээрийн үзэл баримтлалтай холбон тайлбарлахыг хичээлээ. Эрдэмтэн зохиолч Б.Ринчен нь балар эрт цагийн хүний тухай түүхэн сэдэвт уран сайхны роман бичихдээ аман зохиолыг зөвхөн хэлбэрийн төдий бус, түүний утга агуулгыг гүн гүнзгий ашиглаж, хүн төрөлхтний оюун санааны хөгжлийн эхэн үеийн дүр төрхийг монгол хэлний баялаг сан, аман аялгууны онцлогтой сүлжсэн нь уг бүтээлийн гол үнэ цэн оршиж буй юм. “Заан Залуудай” романы хэл найруулга, дүр бүтээх арга барил нь монгол аман зохиолын язгуур шинжийг хадгалж, түүхэн балар эртний орчныг амилуулахад гол үүрэг гүйцэтгэсэн болохыг бид судалгаагаар нотолж байна. Эцэст нь, уг бүтээл нь шинжлэх ухааны баримтыг уран сайхны сэтгэлгээ, аман зохиолын уламжлалтай нэгтгэсэн Монголын уран зохиолын түүхнээ түүхэн сэдэвт романы хөгжлийг нэг шат ахиулсан үнэ цэнтэй, өвөрмөц бүтээл болохыг энэхүү өгүүллээр харуулахыг оролдлоо.

Түлхүүр үг: Эртний домог зүй, угсаатны зүйн дүрслэл, хүүрнэл зохиолын хэл, түүхэн сэтгэлгээ, бөө мөргөлийн зан үйл, археологийн олдвор

Abstract
58
PDF
35

Downloads

Published

2025-12-30

How to Cite

Adilbish, A. (2025). The Tradition of Oral Literature in the Novels of Academician Byambyn Rinchen. Studia Folclorica, 46(1), 12–19. https://doi.org/10.5564/sf.v46i1.5160

Issue

Section

Articles