Poems by N.Nyamdorj and His Position in Mongolian Literature
DOI:
https://doi.org/10.5564/mlls.v49i1.4803Keywords:
Nyamdorj, Mongolian literatureAbstract
Н.Нямдоржийн яруу найраг хийгээд түүний орон зай
Агуулгын товч: ХХ зууны уран зохиолыг судалсан олон судлаач 1960-1990 оны үеийг Монголын орчин үеийн уран зохиолын хөгжлийн чухал шат хэмээн үнэлсээр иржээ. Энэ үед дэлхийн хөгжингүй бичгийн зохиолд байдаг төрөл зүйлийн бүхий л тогтолцоо жигдрэн хөгжиж, урлах эрдэм, утга агуулгын гүнзгийрлээрээ дэлхийн утга зохиолын жишигт очсон юм. Хэдийгээр зохиолчид маань нэгэн үзэл суртлын дарамтад уран бүтээлээ туурвиж байсан ч, хүн төрөлхтний соёлын дэвшилтэт өв, өрнө, дорнын уран сайхны соёлын шим тэжээлийг зохистой хослуулан, шинийг эрэлхийлсэн нь утга зохиолын амьдралд 1930-аад оных шиг сэргэлт болж, өнөөдөр бидний шилдэгт тооцдог олон бүтээл гарсан юм. Эл шинэчлэлийн нэгэн эх сурвалж нь яруу найрагч Н.Нямдоржийн уран бүтээл болсон юм.
Н.Нямдоржийн уран бүтээл 1950-иад оноос эхэлжээ. Тэр цагийн олон залуусын авьяасыг таньж, үгийн урлагийн шилдэг төлөөлөгч болгосон Д.Сэнгээгийн нэгэн шавь нь Нямдорж мөн.
Түлхүүр үг: Н.Нямдорж, орчин үеийн яруу найраг, бичгийн зохиолын шинэчлэл
18
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Munkhbayar B

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Copyright on any research article in the Mongolian language and literature studies is retained by the author(s).
The authors grant the Mongolian language and literature studies a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Mongolian language and literature studies are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.