ХООРМОГНООС ЯЛГАСАН СҮҮНХҮЧЛИЙН БАКТЕРИЙН УУРАГ ЗАДЛАХ ИДЭВХИЙН СУДАЛГАА

Authors

  • Ууганцэцэг Э Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС
  • Батжаргал Б Байгалийн Ухааны салбар, МУИС
  • Очирхуяг Б Байгалийн Ухааны салбар, МУИС

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.782

Keywords:

цэвэр өсгөвөр, уургийн задрал, гэрлийн шингээлт, долгионы урт,

Abstract

Уламжлалт аргаар бэлтгэсэн ингэний хоормогны 25 дээжнээс сүүнхүчлийн бактерийн 112 цэвэр өсгөвөр ялган тэдгээрийн уураг задлах идэвхийг судлан тогтоолоо. Сүүнхүчлийн бактераас ялгарах уураг задлагч ферментүүдийн үйлчлэлээр шингэн сүүнд явагдах уургийн задралын дүнд үүсч буй NH2 бүлгийн OPA (o-phthaldialdehyde) урвалжтай өгөх өнгөт нэгдлийн гэрлийн шингээлтийн эрчимийг 340 нм-т хэмжих замаар ялгасан өсгөврүүдийн уураг задлах идэвхийг тодорхойлсон. Ялгасан өсгөврүүдийн 33 нь буюу 29.46% нь уураг задлах идэвх үзүүлсэний 18 нь буюу 16% нь уураг задлах идэвх өндөртэй гарсан. Эдгээр 18 өсгөврийн эсийн гаднах уураг задлагч энзимүүдийн нөлөөгөөр шингэн сүүнд явагдах уургийн задралын зэрэг 4.2±0.4-14±0.4 % байв.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1682
PDF
2098

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Э, У., Б, Б., & Б, О. (2017). ХООРМОГНООС ЯЛГАСАН СҮҮНХҮЧЛИЙН БАКТЕРИЙН УУРАГ ЗАДЛАХ ИДЭВХИЙН СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 91–95. https://doi.org/10.5564/mjas.v20i01.782

Issue

Section

Articles