НООСНЫ ҮЙЛДВЭРИЙН АГУУЛАХАД ХИВЭН ЭРВЭЭХИЙН ТАРХАЛТЫГ ТОГТООЖ ХЯНАЛТ ТАВИХ АРГА
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v20i01.780Keywords:
Феромон, гэрлэн, цаасан урхи, ноос,Abstract
Ноос, ноосон бүтээгдэхүүнд био гэмтэл учруулдаг хивэн эрвээхийн тархалтын судалгааг явуулж, хөнөөлийн зэргийг тогтоов. Хивэн эрвээхий (Tineola biselliella)–н түүхий эдийн агуулах, үйлдвэр аж ахуйн газруудад халаалттай ба халаалтгүй орчинд 4563%, чийгтэй, 17270 С температурын нөхцөлд өргөн тархалттай байна. Хивэн эрвээхий нь ноос, ноосон эдлэл амьтны хялгас, ангийн арьс, үслэг эдлэл, музейн үзмэр, эсгий эдлэл, буйдан суудалын бүрээс зэрэг маш олон зүйлийг идэж гэмтээн ахуйн нөхцөл болон үйлдвэр аж ахуйн газруудад асар их хэмжээний хохирол учруулж байгаа нь судалгаа туршилтын дүнд тогтоогдлоо. Гадаад улс, орнуудад кератин агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнд биогэмтэл учруулагч хивэн эрвээхийг тархахаас урьдчилан сэргийлэх хяналт тавих, илрүүлэх зорилгоор урхи ашигладаг байна. Энэхүү аргыг хүрээлэн буй орчны тогтвортой менежментийг хангах хөтөлбөрийн хүрээнд хяналт ба илрүүлэлт гэж нэрлэдэг байна [9]. Туршилтын энэхүү арга технологийг өөрийн орны онцлогт тохируулан ноосны үйлдвэрийн түүхий эдийн агуулахад хивэн эрвээхий тархахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавьж илрүүлэх арга ба механик аргыг туршиж боловсрууллаа. Цаасан урхи, гэрлэн ба феромон урхийг ноосны үйлдвэрийн түүхий эдийн агуулахад 1 метр, 2 метрийн өндөрт хоорондын зай 0.5 метрийн зайтайгаар байрлуулан урхинд илэрсэн хивэн эрвээхийг 8 цаг, 12 цаг, 24 цаг тутамд хяналт тавьж байх нь хамгийн тохиромжтой болохыг судалгааны туршилтын үр дүнгээр тогтоов.Downloads
1738
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.