БАЙЦААТНЫ ТӨРЛИЙН ТАРИМЛЫН ТАЛБАЙД САРЬСАН ДАЛАВЧИТ ПАРАЗИТ ШАВЬЖ-(Cotesia glomerata L)-ИЙН БИОЛОГИЙН ХАМГААЛЛЫН АЧ ХОЛБОГДОЛЫГ СУДАЛСАН ДҮН
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v20i01.776Keywords:
Биологийн хамгаалал, паразит ба эзэн шавьж, тархалт, нягтралын төлөв, химийн инсектицидийн хэрэглээ,Abstract
Энэхүү судалгааны үр дүнгээр байцаа тариалсан нутгуудад байцааны төрөл (Brassicaceae), сортууд дээр сармаг манжингийн цагаан эрвээхэйн паразит шавьж (Cotesia glomerata L) шонхор зөгийн гаралт, тархалтыг тооцож үзэхэд эртийн байцаанд паразитойдын хүүхэлдэй 49 ширхэг, дунд оройн болцтой байцаанд 38 ширхэг, хүрэн байцаанд-22 ширхэг тохиолдож байсан бол броколи байцаанд-9 ширхэг тоологдсон нь эзэн шавьж болох сармаг манжингийн цагаан эрвээхэй нь броколи (Brassica olereacia) болон хүрэн байцаа (Brassica olereacia var capitata)-г бага гэмтээж байгаатай холбоотой гэж үзэж байна. Бөөрөнхий байцааны дөрвөн өөр сорт дээр сармаг манжингийн цагаан эрвээхэйн паразит (Cotesia glomerata L)-гийн тархалт, нягтрал, тохиолдоцын төлөв бүх сортын байцаан дээр паразит нь эзэн шавьжаас илт давамгайлж байснаас үзэхэд паразитойд (Cotesia glomerata L) нь сармаг манжингийн цагаан эрвээхэйн популяцийг дарангуйлах хэмжээнд гарч тархаж байгаа нь харагдаж байна. Химийн инсектицид хэрэглэсэн талбайд байцааны хөнөөлтэй зүйл болох сармаг манжингийн цагаан эрвээхэйн нягтрал тооцоот ургамал дээр 711.2-941.4 бодьгаль, харин пестицид хэрэглээгүй талбайд төдийлөн ихсээгүй 15±0.0-36±0.3 бодьгалийн нягтралтай байгаа нь түүний паразитойд (Cotesia glomeratа L) нь энэхүү зүйлийг хөнөөл учруулахаас доогуур түвшинд барьж байгааг илтгэж байна. Үүнээс үзэхэд химийн инсектицид нь ашигтай зүйлийн гаралт, тархалтанд сөрөг нөлөөтэй нь харагдаж байна.Downloads
1568
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.