ХӨВСГӨЛ АЙМГИЙН БООМЫН ГОЛОМТЫН МЭДЭЭЛЭЛ
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v20i01.774Abstract
Монгол улсад сүүлийн жилүүдэд боом өвчний гаралт, тархалт эрс нэмэгдэн, байгалийн голомтууд сэргэн идэвхжиж хүн, малын боомын тохиолдол улам нэмэгдсээр байна. Сүүлийн 20 гаруй жилд гэхэд л 18 аймгийн 94 суманд 1294 малын боом, 16 аймгийн 56 суманд 143 хүний боомын тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 2010 оноос “Боом өвчинтэй тэмцэх сэргийлэх стратеги боловсруулах”-ын тулд хүн, малын боомын өвчлөлийн мэдээлэлийн сан бүрдүүлэх, боомын голомтын зураглал гаргах, боомын дэгдэлт болон голомтын идэвхжлийг байгалийн хүчин зүйл (цаг уурын мэдээ, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бүтэц, байгалийн эсрэгбием) болон хүний хүчин зүйл (малын шилжилт хөдөлгөөн, уул уурхайн олборлолт, вакцинжуулалтын чанар, малчдын мэдлэг, зан үйл)-тэй харьцуулан тодорхойлох зэрэг ажлуудыг хийж байна. Боом өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлын хамгийн гол үндэс суурь нь боомын голомтыг газар зүйн байршлаар нарийвчлан гаргаж идэвхжлийг тогтоох явдал юм. Бид Монгол орны боомын голомтын зураглалыг GIS газар зүйн мэдээллийн санд суурилан аймаг тус бүрээр гаргах ажлыг 2010 оноос эхлүүлсэн бөгөөд Хэнтий аймгийн боомын голомтын зураглалыг бүрэн гаргаж Хөвсгөл аймгийн боомын голомтын зураглалыг гаргах ажлыг эхлүүлэн анхан шатны үр дүнг мэдээлж байна.Downloads
1902
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.