BACILLUS ANTHRACIS–ИЙН РЕКОМБИНАНТ РА УУРАГ АШИГЛАН МАЛЫН ЦУСНЫ ИЙЛДСЭНД ӨВӨРМӨЦ ЭСРЭГБИЕМ ИЛРҮҮЛСЭН ДҮН
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v20i01.771Keywords:
Боом, Bacillus anthracis, хамгаалах эсрэгтөрөгч (PA),Abstract
Манай оронд хүн, малын боомын тохиолдол жил бүр бүртгэгдэж, өвчний гаралт буурахгүй байгаагаас уг өвчнөөр тайван бус боомын голомт бүхий нутгийн хүн, малд уг өвчин үүсгэгчийн эсрэгбиемийн “хэвийн таньц”-ыг тогтоон голомтын идэвхжлийг тогтоох зорилгоор B. anthracis-ийн хоруу чанарыг нөхцөлдүүлэгч гол уураг болох хамгаалах эсрэгтөрөгч буюу РА-ийн рекомбинант хувилбарыг гарган авч, боомын голомт бүхий нутгийн 1648 малын цусны ийлдсийг шууд бус ФХЭБУ-аар шинжилсэн юм. Сөрөг хяналтаар боомын тохиолдол бүртгэгдэж байгаагүй 1612 малын цусны ийлдсийг мөн шинжилж үзэхэд боомын голомт бүхий нутгийн малын цусны ийлдэсний 7.6%-д B.anthracis-ийн өвөрмөц эсрэгбием илэрч, сөрөг хяналтанд авсан цусны ийлдсэнд уг эсрэгбием илрээгүй байгаа нь энэхүү рекомбинант уургийг ашиглан B. аnthracis-ийн байгалийн эсрэгбиемийг илрүүлэх боломжтойг харуулж байна.Downloads
1698
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.